Хичээлээ дуусгаад би ганцаараа цагийг өнгөрөөхийг хүссэн учраас хэнд ч хэлэлгүй ойрхон цэцэрлэгт хүрээлэн рүү алхлаа. Угаасаа хэнд хэлэх хэрэгтэй гэж...
Зуршил...
Өөрөө ч мэдэлгүй олон дахин давтдаг зүйл.
Би энэ хүрээлэнд ирэхийг хүсэхгүй байсан. Дахиж хэзээ ч очихгүй гэж дотроо хэдэн арван удаа сануулсан ч зуршил болчихсон байж.
Хийх юмаа олж ядахдаа ийшээ ирдэг зуршлаараа би ганцаараа байж болох газар гээд эндхийг л сонголоо.
Хашаагаар ороод хатуу зам дээгүүр алхах алхаа минь мөн л зуршлаараа хаа нэг тийш чиглэнэ.
Гэсэн ч эцсийн мөчид бүх зүйл өмнөх шиг биш байгааг тархи минь анзаарав бололтой сандалны өмнө тулж ирээд аль талд нь суухаа бодох хэрэгтэй болох нь тэр.
Хайч, чулуу, даавуу... Хожсон нь суух талаа сонгоно.
Инээдтэй юм. Одоо би тэгээд өөрөө өөртэйгөө тоглох болж байна уу?
Гэнэтхэн бухимдал төрж тэндээс явахаар шийдэмгий нь аргагүй эргэтэл нүдэнд минь тод харагдсан тэр нэгэн намайг тэр мөчид минь гацааж орхив.
Гэсэн ч намайг гацаасан мөсийг хүчлэн байж хагалаад хүчтэй царайлахыг хичээлээ.
"Намайг дагаа юу?"
Ийн асуухад Лукас эргэн тойрноо харснаа "Би юу?" Гэв.
Би "Үгүй юм бол яагаад энд ганцаараа явж байгаа юм?"
Лукас "Магадгүй чамтай адилхан шалтгаанаар"
Би "Чи миний шалтгааныг мэдэхгүй"
Лукас дөхөн алхсаар хажууханд минь сандал дээр суугаад "Ганцаараа байхыг хүссэн юм?" Гэснээ над руу харж "Тэгээд чинийхтэй адилхан байна уу?"
Мэдээж түүний зөв учраас би сөрөн үг дугарч чадалгүй тэндээс явахаар шийдэв.
Лукас "Намайг хожсон гэж бодоод суух ёстой газраа суу лдаа" гэж алхааг минь зогсоогоод үргэлжлүүлэн "Эсвэл тэр тухай мартчихсан уу? Гэхдээ чи өнгөрснийг мартаж чадах муу хүн биш"
"Бүх зүйлийг мэддэг юм шиг ярихаа боль"
Лукас гэнэтхэн миний гарнаас бариад авахад нь цочсон ч тэр тоосонгүй. Намайг сандал руу сулхан татаад "Би муу хүн гэдэгээ мэдэж байна. Гэхдээ ядаж сууж байгаад ярилцаж болохооргүй, тийм хэмжээний хүндлэл авах эрхгүй болчихсон юм гэж үү?"
Би гараа татаж аваад хажууд нь дургүйхэн суулаа.
Лукас "Би саяхан Диеюүтэй уулзсан бас Хэндэритэй"
Би "Яах гэж? Өөрийнхөө талд урвуулах гээ юу?"
Лукас сулхан инээснээ над руу харав "Хэрвээ тэгсэн бол чи яах уу?" Гэж өөрөөсөө гаргахаа больсон зөөлхөн өнгөөр асуув.
Энэ миний дургүйг хүргэсэн учраас "Битгий ингэж яриад бай! Чамд зохихоо больчихсон байна"
Лукас "Яагаад ч юм өнгөрснийг надад сануулах шиг болсон---"
Би "Зүгээр л найзууд болцгооё"
Үгийг нь тасалсан миний энэ өгүүлбэр Лукасыг над руу хачирхалтайгаар харахад хүргэв.
Би "Өмнөх шигээ, зүгээр л найзууд... Бүгд хамт... Чи, би, Хэндэри, Диеюү гээд л. Чи тэгэж л хэлэхийг хүсэж байгаа биз дээ?"
Лукас "Ахиад эхлэнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?"
Би "Энэ ахиад эхлэж байгаа хэрэг биш, зүгээр л түр зогсоод байсан түүхийг үргэлжлүүлэх тухай"
Бид хоёрын суусан сандалны урдуур нэгэн гэр бүл явж өнгөрөхөд бид хэсэг чимээгүй болцгоож тэднийг холдохыг хүлээв.
Нэлээн зайтай болсны дараа Лукас "Бусад маань зөвшөөрөх болов уу? Ялангуяа Хэндэри?"
Би "Хэрэв би л хүсвэл зөвшөөрөх л болно"
Лукас "Тийм дээ, Хэндэри анхнаасаа л чамд сайн байсан. Тиймээс л чамайг алдсандаа намайг тэгэж ихээр үзэн яддаг юм"
Би үүнийг л үнэхээр сонсохыг хүсэхгүй байсан учраас шууд л дээш өндийгөөд "Ганцаараа үлдээд өөрөө өөртэйгөө л үргэлжлэлийг нь ярь"
Лукас "Хэндэриг ашиглаж намайг уурлуулах гээд байгаа чинь дэндүү илт байна. Бас хувиа хичээсэн зүйл"
Би "Юу?!"
Тэр надтай адил сандлаас босоод "Эцсийн эцэст чи түүнд хайртай болж чадахгүй орхиод л явах болно. Харин тэр шархлах байх магадгүй тэрнээс ч долоон дор"
Лукас "Хэндэри ч байсан өөр хүн ч байсан чамайг хэн нэгэнтэй надтай байдагаасаа илүү нялуун байхыг харах надад таалагдахгүй, тиймээс одоо оройтоогүй дээрээ боль" гэж хэлж дуусаад намайг орхиж түрүүлэн тэндээс явчихав.
Харин би санаа алдаад буцан сандал дээр суулаа.
Энэ сэтгэл санаа яагаад тогтвортой болохгүй байгаа юм бэ? Уг нь хэдэн өдрийн бясалгалын ачаар шийдэмгийгээр өөрчлөгдчихөөд байсан юмсан. Гэтэл одоо ингээд сул дорой царайлаад сууж байх юм.
Зүрхээ буцааж авна гэдэг шалтагаар би зүгээр л түүнийг эргээд над дээр ирэхийг л хүсэж байна. Тиймдээ ч дөнгөж сая хувиа хичээсэн шийдвэр гаргаж хоёр найзыгаа дургүй болчихсон хүнтэй нь эргэн уулзуулах болчихлоо.
Гэсэн ч би больж чадахгүй. Амьд үлдэхийн тулд байгаа бүх аргыг ашиглах болно.
__________________
A/n: Bi ene zohioliig hediin bicheed duuschihsan bolohor ayqu hetsuinmaa spoilordmor sanagdad hha ghde Naizuudaa ene uneher ta nariin bodson shig bish baih wii kk...
YOU ARE READING
How To Get You Back [MGL] /Дууссан/
FanficЧамайг буцааж авах арга /Лукас, Хэндэри, Үги/