Нөгөө л нэг гүүр. Нөгөө л нэг би гэвэл... эргэлзээтэй.Өчигдрийн болсон бүх зүйлийг надад өглөөний дотор муухай оргилт, толгойны бага зэрэг эргэлт ойлгуулсан юм. Цагаан өнгөтэй "найзыгаа" тэврээд уусан бүх зүйлээ гаргаж байхдаа, нэг шөнийг танихгүй хүнтэйгээ яаж өнгрөөчихснөө бодно. Зүгээр шулуухнаар хэлэхэд, машины арын суудалд царайг нь ч, нэрийг нь ч мэдэхгүй хүнтэй би шөнийг өнгөрүүлчихсэн. Тийм ээ, миний анхных байсан, хэрэв та нар асуувал.
- Дахиад л ирчихээ юу? - танил хоолой араас дугарна.
- Энэ удаад үсрэхгүй ээ, - толгойгоо сэгсэрсээр түнд хэллээ.
Нөгөө л нэг нүд рүү нь орох том малгай, хусч амжаагүй сахал.
- Зүгээр хэлэхэд, чамд наад өнгө чинь зохихгүй байна, гал унтраагч машин байгаа биш дээ ямар.
- Болно доо.
- Яагаад дахиад гуниглачихсан юм?
- Яг зөв юм хийгээд байгаагаа яаж мэдэх вэ? - түүн рүү эргэж харалгүйгээр, чимээгүйхэн асуулаа.
- Зүрх чинь зөв гэвэл, тэгээд л болно доо! - таньдаг шилтэй зүйлийг гарт минь бариулав.
Хэсэг эргүүлж харчхаад, ганц балгачихлаа.
- Зүрхээ дагах ч, аз жаргалгүй байвал яах юм бэ?
- Битгий ухаантай царайлаад бай!
- Чи амьдраад л, хичээгээд л, хайрлана, хүндэлнэ, халамжилна, бүхнийг тэдэнд зориулах ч, сүүлд нь?
- Тэд зөрүүлнэ гэж бодсон юм уу? Тэнэг ч бол доо! Амьдрал шударга бус зүйл шүү дээ. Хамгийн гол нь аз жаргалтай байж, зүрхээ л дагах хэрэгтэй. Бас юуг ч хүлээх хэрэггүй. Ойлгов уу?Хайрламаар байвал хайрла. Уумаар байвал уу. Харин үхмээр санагдвал, тэнэгээ, хүн явдаггүй гүүр ол л доо, - хэмээн инээв. - Амьдрах л хэрэгтэй. Амьдрах...
- Яах гэж?
- Дахиад л нөгөөдхөө яриад эхэлсэн үү?! Төрчихсөн үү? Тэгэх хэрэгтэй байсан гэсэн үг! Чиний төлөө нар мандаж, бороо орж байхад. Чамайг үзэг гээд кино, уншаасай гээд ном хүртэл бичигдэж байхад! Яах гэж? Чамайг зөв цагтаа тэр номыг, тэр киног олж үзээд юм сурч аваасай гэсэн дээ. Бүхий л ертөнц чиний төлөө байхад, ганц гүүрэн дээр тогтчих юм. Тэгээд бас шил рүү минь гараа битгий сунгаад бай!
- Ганц балгаад л... - өрөвдөлтэйгөөр хэллээ. - Ганцхан асуулт, аймар, бүр аймар том алдаа гаргачихвал, цааш нь яаж амьдрах вэ?
- Араас нь гуниглах шаардлага байгаа юм уу? Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Гараа даллаад цааш нь амьдар. Хэрвээ хэн нэгнийг өвтгөсөн бол...
- Өөрийгөө...
- Тэнэг үржих нь хоёр, яагаад заавал би гэж вэ, хөх тэнгэр минь. Чамайг насаар чинь хүмүүс шархлуулах болно. Яагаад өөртөө анхаарал тавьж болохгүй гэж? Чи л биш бол...
- Би л биш бол.
- Би явлаа, харин чи, дахиж битгий ирээрэй! - гэсээр ах шилтэй юмаа уугаад, цааш алхаад өгөв.
- Та заларч хайрлав уу? - гэр лүүгээ орохын завдалгүй гал тогооноос Тао орилно.
Өглөөнөөс хойш бид хоёр тааралдаагүй. Хөргөгч хаах чимээ гарч, миний "дүү" маягийн хүн үүдэнд намайг угтсаар зогсоно.
- Бүр галзуурчихаа юу?! Өөрийгөө яаж байгаа юм? Аав ээжийг долоохон хоногийн өмнө...
- Зүгээр л амаа тат, - эргэж хараад өрөө лүүгээ зүглэв.
- Юу?! Надтай яаж яриад байгаа юм? Хаана байсан юм?
- Чиний хэрэг биш!
- Чи миний гэрт амьдардаг!
- Би өөрийнхөө гэрт амьдарч байна! Аав ээж хоёр чамайг хүлээж тэсэлгүй намайг авчихсанд уучлаарай! Гэхдээ би ямар ч буруугүй! - дотор минь бүх зүйл дэлбэрэх нь үү гэлтэй л санагдаж байлаа.
- Зүгээр л таарахгүй байцгаая. Хэнтэй, хаана байх чинь надад хамаагүй, дахиад нэг хүнийг оршуулах мөнгө надад байхгүй шүү.
Энэ орой би арай өөр клуб руу явав. "Нөгөө" залуутай дахиад тааралдах хүсэл ер байсангүй. Гэхдээ би царайг нь ч санахгүй байна. Харин дахиад тэр уур амьсгалыг мэдрэнэ гэвэл - мэдээж хэрэг! Энэ удаад тэгж их уухгүй ээ.
Олон хүний дунд танил царай нүдэнд тусав. Тао? Энд үү? Хүүр гэж. Энэ л дутаж дээ! Би 2 хүнтэй зэрэг бүжиглэж байхыг бодвол, спиртээ арай л хэтрүүлчихсэн бололтой.
- Хүлээгээрэй, ганцхан секунд! - гэсээр үүдний хаалга руу зүглэлээ.
Гарав. Эргэж харав. Тао дүрээрээ зогсож байна. Бас тэр наашаа ирж байна! Машины зогсоол руу хар хурдаараа гүйлээ. Нэг машин яг л зогсоолоос хөдөлж буй нь харагдсан юм. Удаан бодолгүй (согтуруулах ундаа ер нь л бодогдуулдаггүй юм байна), хаалгыг нь онгойлгоод, хажууд нь суучихлаа.
- Хүргээд өгөөч? - гээд жолооч руу хартал.
Надад хэлэх ч үг олдсонгүй.
- Чи юу?! - арай гэж амнаасаа үг унагаалаа.
- Чи юу?! - жолооч ч надаас дутхааргүй гайхсан бололтой.____________________________________
🦋2020. 04. 14🦋
ВЫ ЧИТАЕТЕ
Таслалын Учир [COMPLETED]
Любовные романыОлон хүнтэй харгис ертөнцөд чи гав ганцаар үлдэхэд... Дахиж эвдэх зүйл үгүй, засах шалтгаан байхгүй үед... Чи яг л өөр шигээ амьдралынхаа хэлтэрхийнүүд дээр оршин тогтнож буй хүмүүстэй уулзах болно. 🖇 Story by - 𝙇𝙤𝙫�...