Сэүн тавгатай будаагаа дуусгаж байхад, хаалга тогших чимээ гарсан юм.- Жимин? - орох зөвшөөрлөө хүлээсээр Тао асуулаа.
- Ороо, - Сэүн түүнийг дуудна.
Хаалга нээгдэж, үүдэнд сандарчихсан бас иччихсэн дүү минь гэгээн дүрээрээ зогсож байв.
- Чамайг ганцхан минут зээлчихье, - над руу харна.
- Түүнд надаас нуух нууц байхгүй, - Сэүн Тао руу эргэж харлаа.
- Жимин...
- Дараа нь хэлье, - Сэүн рүү дохиод, өөрөө коридор луу гарлаа.
- Ерөнхийдөө, ийм хэрэг байна л даа... Юу хийхээ мэдэхгүй байна... Чи хэлээд өгөх юм уу?
- Яг юу болсон юм бэ?
- Энэ нөгөө охин, - нүдээ томруулчхаад, аяархнаар шивнэв.
- Ямар?
- Нөгөөдөх чинь!
- Би хаанаасаа бүх охидуудыг чинь мэддэг юм?
- Чи ганцыг л мэднэ, би яг тэр охиныг чинь яриад байна!
- Нөгөө юу?!
- Нөгөө, - толгой дохилт.
- Гэхдээ нөгөөтөх чинь, чамтай нээх яадаггүй...
- Түүнд асуудал гарчхаж.
- Хүлээгээрэй! Түүнийг ганц шоб хийснээс чинь болж аавд нь хоёулаа баахан мөнгө өгсөн биз дээ? Хэрвээ аав нь түүнийг энд байсныг мэдэх юм бол, бөөрийг чинь зарах хэрэг гарна шдээ!
- Чөтгөр алгад...
- Тэр яагаад хамаг асуудалтайгаа чам дээр ирчихсэн юм? Эсвэл би ямар нэгэн зүйл мэдэхгүй байна уу? Ямар асуудал юм?
- Бид хоёрын харилцаа наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хэвээрээ л байгаа. - үрчийв. - Ерөнхийдөө...
- Битгий маяглаад бай, хурдан яриа! Зүрх өвдөөд байна.
- Тэр аавтайгаа хэрэлдээд, гэрээсээ зугтчихсан.
- Тэгээд?
- Тэгээд над дээр ирсэн.
- Яагаад?
- Яагаад гэвэл энд түүнийг хайхгүй.
- Ямар гайхалтай сэтгэхүй вэ! Тэгээд юу гэж...Чи юу санал болгож байгаа юм? Аавтайгаа эвлэрсэн нь дээрээ! Хоёуланд нь хамаагүй хямд тусна!
- Тэр чадахгүй ээ! Аав нь - зүгээр л новш. Түүнийг бүх юмаар хязгаарладаг: харилцаанд, хувцаслалтанд нь, кино, ном гээд л... Тэр 19-хөн настай байхад, өчигдөр аав нь түүнд тохирох хүнийг нь олчихсон гэсэн. Тийм болохоор өнөөдөр тэр гэр лүүгээ хариагүй. Яахаа мэдэхгүй байж байхад нь, халааснаас нь миний нэрийн хуудас уначихсан гэсэн.
ВЫ ЧИТАЕТЕ
Таслалын Учир [COMPLETED]
Lãng mạnОлон хүнтэй харгис ертөнцөд чи гав ганцаар үлдэхэд... Дахиж эвдэх зүйл үгүй, засах шалтгаан байхгүй үед... Чи яг л өөр шигээ амьдралынхаа хэлтэрхийнүүд дээр оршин тогтнож буй хүмүүстэй уулзах болно. 🖇 Story by - 𝙇𝙤𝙫�...