- Бид хоёр үнэхээр санаандгүй байдлаар учирсан. - Жундэ Ёнхиг тэврэнгээ ярьж эхлэв. - Тэр дэлгүүрт жигнэмэг авах гээд гараа сунгатал, түүний өндөр хүрэхгүй байсан юм.- За одой минь, чи хүрсэн л гэж битгий хэлээрэй дээ. - Сэүн инээдээ барьж дийлсэнгүй.
- Хүрчихсэн юм чинь! Нээрээ, би хүрсээн! - гараа цээжиндээ цохив. - Ёнхи, намайг тэр гүзээлзгэнтэй жигнэмэгийг чамд авч өгсөн гэж хэл дээ.
- Өөр дээрээ бүгдийг нь унагаасан ч, онолын хувьд бол авч өгсөн. - бүсгүй инээсээр, хайртынхаа мөрийг дэрлэнэ.
- Авч өгөхөөсөө өмнө тал дэлгүүрийг бусниулсан гэдгийг чинь мэдээд байсан юм.
Бид хэд шилэн ханатай жижигхэн газар сууж байлаа. Хүмүүсийн бүжиглэж буйг харах ч, чанга хөгжмийг нь сонсолгүйгээр суух боломжтой өрөөнд. Залуус оюутан насаа дурсаж байсан бол, Ёнхи бид хоёр бие биенрүүгээ хараад даруухан инээмсэглэнэ. Тэр үнэхээр сайн охин, шууд л харагдаж байна. Бас секунд ч дуугаа хураалгүй ярих Жундэд хайртай нь харагдаж байлаа. Үе үе хүрэх хүрэлт, атгасан гар, тэдний харц - энэ бүхэн хайрын тухай өгүүлж байв, надад хэзээ ч байж боломгүй хайрын тухай. Харин Сэүн бид хоёр гурван алганы зайтай, дундаа бараг Ёнхиг чихчихмээр зайтай сууна. Бид хоёр дөнгөж танилцсан хүмүүс гэхээс гэрлэсэн хосууд шиг яавч харагдахгүй байх. Хэсэгхэн хугацаанд би хаана яваагаа ч мартсаар, өөрийн бодлууд дундаа төөрчихсөн суулаа.
- Жимин, явах уу? - Ёнхи надаас асууна.
- Хаашаа?
- Юм захиалцгаая, авчрах хүртэл нь бүжиглэе.
Би Сэүн рүү эргэж харав. Тэр хоёр мөрөө өргөөд, намайг хүссэн сонголтоо хийхийг минь хүлээв.
- Явцгаая.
Энэ хөгжим тархийг минь дэлбэлэх нь үү л гэлтэй. Хүмүүс орилолдох ч, би ганц мэддэг хүнээсээ холдохгүйн тулд юу ч сонссонгүй.
- Юу уумаар байна? - Сэүн надад үнэхээр ойр, бүр аймар ойртоод шүү, чихэнд минь шивнэлээ.
Би хэлэхээсээ өмнө амьсгаа авсан ч, буцаад гаргаж чадсангүй. Тэр үнэхээр амттай үнэртэж байна...
- Шийдэв үү? - дахиад л асууна.
- Зөөлхөн юм л.
Тэр толгой дохиод бармен руу эргэж харлаа.
Хүмүүс тус тусдаа мэт санагдсангүй. Бүгд аварга том усан далай үүсгэх бол, тэр далай өөрийн бурхандаа болох - хөгжимд мөргөнө.
ВЫ ЧИТАЕТЕ
Таслалын Учир [COMPLETED]
Lãng mạnОлон хүнтэй харгис ертөнцөд чи гав ганцаар үлдэхэд... Дахиж эвдэх зүйл үгүй, засах шалтгаан байхгүй үед... Чи яг л өөр шигээ амьдралынхаа хэлтэрхийнүүд дээр оршин тогтнож буй хүмүүстэй уулзах болно. 🖇 Story by - 𝙇𝙤𝙫�...