16

877 112 3
                                    


Гэр лүүгээ орохын даваан дээр хаалганы нээгдэх сонсогдож, завсраар нь Тао харагдав. Намайг хоёр хөл дээрээ бүрэн бүтэн ирснийг минь шалгачхаад, хаалгаа чанга гэгч нь хаагаад өрөөндөө орж орхив.

Том өрөөнөөс Сэүн гарч ирлээ.

- Ирчихсэн үү? Талх хаана байгаа юм?

- Бас ямар талх вэ?

— Талханд явлаа гэсэн биз дээ? — тэр мөрөө өргөсөөр хэлэв.

— Тэр... миний дуртай нь дуусчихсан байсан.

— За за, — ингээд л бидний яриа өндөрлөсөн юм даа.

Хувцсаа солиод, нүүрээ угаачхаад, өнөөдөр болсон бүх зүйлийг мянга дахь удаагаа эргэцүүлэн бодов.

Шөнийн 3 цаг болоход 15 минут дутуу байна. Зуу дахь удаагаа баруунаас зүүн талруу эргэлээ. Нойр хүрэхгүй нь. Гашуун зүйл амтагдаж, гэдэс яагаад ч юм хүчтэй өвдөөд байв. Өнгөрсөн хэдэн өдөр жигнэмэгээс өөр юу ч идээгүйгээ саналаа. Эргэх ямар ч ашиггүй, мөн хөргөгч өөрөө над дээр гүйгээд ирэхгүйг ойлгоод босохоор шийдэв.

Хаалгаа зөөлхөн онгойлгоод, коридор луу харлаа.

Том өрөөнөөс бүдэгхэн цэнхэр туяа харагдана. Сэүн унтаагүй бололтой. Эсвэл нөүтбүүк нь ч юм уу?

Өлмий дээрээ чимээгүйхэн очоод, өрөөнийх нь хаалгийг онгойлгов.

— Унтаагүй юм уу? — компьютероо харж суух залууд хандаж хэллээ.

Тэр надаас цочсон бололтой бие нь чичрэх нь анзаарагдав.

— Битгий шивнэж яриад бай. Тао 12 цагт явчихсан. Юу хийж яваа юм?

— Юм идмээр санагдаад. Харин чи?

— Унтаж чадахгүй байна.

— М-м...

Өөр ярих зүйл байгаагүй тул гал тогоо руу зүглэлээ. Хөргөгчинд байх өнчин хиам руу шууд л дайрлаа. Араас нь помидор, тэгээд бяслаг... Эцэст нь урд минь аягатай цай байлаа.

— Хоолоо идэхгүй яасан юм. — Сэүн гал тогоонд орж ирэхдээ хэлнэ.

— Та хоёр муусайн юмнууд. Өөрсдөд чинь зориулж хийсэн юмаа ганцаараа идэж байснаас, өлсөж үхсэн нь дээр.

— Уучлаарай. — Сэүн эсрэг талд минь сууна.

— Цай уух уу? — дахиад л татгалзах байх гэж бодсон ч, санал болголоо.

— Тэгье.

Ингээд л, бид хоёр хар шөнө хоёулахнаа сууцгааж байгаа юм. Ярих юм байхгүй. Танихгүй хоёр хүмүүс бие биентэйгээ юу л ярив гэж?

Таслалын Учир [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя