Гэр доторх уур амьсгал эвгүй байсан гэдэг юу ч хэлэхгүйтэй адил. Сэүний аав зальтай гэгч нь буйдан дээр жуумалзаад сууж байсан бол, Сэүн хажууд нь толгойгоо доошлуулан зогсоно. Би яг эсрэг талд нь сууж, Тао буйдангийн бариул дээр заларч байлаа. Тэгээд л анир чимээгүй.- Миний хүү, яг л нялх өсвөр насны хүүхэд шиг миний тусламжгүй амьдарч чадна гэдгээ баталмаар байна гэнэ. Юу хэлэхэв, надад үүнийг ажиглах сонирхолтой байна.
- Бид хоёр ямар хамаатай гэж? - Тао хүлээцтэйгээр асууна.
- Ямар гэж юу гэсэн үг юм. Чи, - надруу яг л энэ дэлхийн хамгийн доод түвшний амьтан шиг харлаа, - манай сүйт бүсгүй. Энэ нэг юмны бодож олсон бүтэлгүй санаа гэж бодож байгаа ч гэсэн, хэр удаан чам шиг юмтай хамт байхыг нь хармаар байна.
- Би та хоёрт хаана байгааг чинь сануулах хэрэгтэй байх. Бид хоёр та хоёрт ямар ч зүйл хийж өгөх ёсгүй. - Тао шүдээ зуусаар хэлнэ.
- Юу ярина вэ? Та хоёр хэний хүүхэд болохыг мэдэхэд надад ганцхан утасны дуудлага л шаардагдсан.
- Тэгээд? - Таогийн тэвчээр дуусч байв, өөрийг нь дарамтлах үед тэр тун дургүй.
- Таван жилийн өмнө аав чинь манай байгууллагийн ачаар шоронгоос мултарсан.
- Тэнэг юм! Хэн танд тэгж хэлснийг мэдэхгүй ч, наадах чинь худлаа! - би ч мөн тэсэхээ больж байлаа.
- Тайвшир, охин минь. Аав чинь клубээ ямар ч зөрчилгүй явуулж чадна гэж үү? Ямар зуунд амьдраад байгаа юм? Тэр хэргийг дахиад мөрдүүлэхэд ганц л секунд зарцуулагдана.
- Сүрдүүлж байгаа юм уу? - Таогийн хоолой яг л архирч байгаа юм шиг сонсогдож байлаа.
- Юу гэж дээ? Үгүй дээ. Зүгээр л та хоёр надтай орооцолдох юм бол, гэрийнхээ бизнесийг алдана л гэж байна.
- Намайг айна гэж бодсон юм уу? Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Манай гэрээс зайл!
Тао бүх л мэддэг хараалаа Сэүнээс дээшээ 7 удам угсаа руу нь тонилгож байлаа. Би харин айж байв. Бидний өмнө сууж буй хүн энэ бүхнийг зүгээр орхичих хүн биш байлаа.
- Ааваа, ингэх гэж ирээгүй. Тэр юу гэх гэсэн бэ гэхлээр... - Сэүн аавыгаа тайвшруулах гэж хичээж байлаа.
- Та нар намайг сонсох болно! Тэгэхгүй бол наад жижигхэн бизнесыг чинь газартай тэгшиглчихнэ шүү! Та нар шиг юмнууд миний өдөр болгон иддэг хавирга л гэсэг үг!
- Зүгээр л зөвшөөрчихөө. - Сэүн миний нүд рүү эгц харна
- Юу? Юугаа зөвшөөрөх юм?
- Чи - миний эхнэр, бас надтай амьдрах болно.
- Би түүний бүх дансыг хааж байгаа. - Сэүний аав тайвширсныхаа дараа бидэнд "баяртай мэдээ" дуулгалаа.
- Аав! Бид ингэж тохироогүй, тэгээд бас... - Сэүн гайхсаар аав руугаа эргэж харлаа.
- Түүний байрыг ч бас.
- Аав!
- Гэхдээ би түүний багаасаа хиймээр байсан зүйлийг нь хориглохгүй ээ, энэ миний ойлгуулах туршилт байх болно.
- Новш гэж! Ааваа, би...
- Би ажиглана шүү. Чи намайг эцсээ үздэгийг мэднэ биздээ? Сүүлд нь чи надгүйгээр хэн ч биш гэдгээ ойлгох болно. Хэр хугацаанд гэдгийг бодож байгаад хэлье. Яасан баян залууг өөрийн болгочихлоо гэж бодсон уу? Залуу чинь нүдэн дээр чинь ядуурчихлаа! Харин чи, Тао сайн бодоод үз. Аав, ээжийн чинь бизнес чухал уу, хаанаас ч юм олдсон өнчин охин чухал уу гэдгийг. Харин одоо, явцгаая, гөлөг минь. -Сэүнийг үүд рүү түлхэх нь тэр.
- Би юу ч ойлгосонгүй... - Сэүний аав тавхан минутын өмнө сууж байсан буйдан дээр суулаа.
- Юу нь ойлгомжгүй гэж? Чи түүний хэлсэн бүхнийг хийх болно. - Тао яг л хоригдчихсон шувуу шиг том өрөөгөөр алхаж байв.
- Юу? Энэ бүхэн худал. Сэүн аавыгаа л айлгах гэсэн!
- Бүр дордуулчихлаа. Ойлгохгүй байна уу, одоо танай төгс Сэүн чинь биш Сэүний аав тоглоомыг гартаа авчихлаа! Бүх юм одоо түүнээс л хамаарна. Тэр Сэүнийг цаашаагаа дарамтлаж болох байсан ч, та хоёрын гэрлэлтийн баталгаа өөр арга олоод өгчихлөө.
- Би түүнийг сонсохгүй! Тэр миний хувьд хэн ч биш!
- Үгүй ээ, чи хэлснийг нь хийнэ.
- Яагаад? Яагаад би тэгэх ёстой гэж?
- Учир нь аавын минь бизнес надад чамаас илүү чухал.
🦋 2020. 04. 22. - 21:19PM 🦋
ВЫ ЧИТАЕТЕ
Таслалын Учир [COMPLETED]
Lãng mạnОлон хүнтэй харгис ертөнцөд чи гав ганцаар үлдэхэд... Дахиж эвдэх зүйл үгүй, засах шалтгаан байхгүй үед... Чи яг л өөр шигээ амьдралынхаа хэлтэрхийнүүд дээр оршин тогтнож буй хүмүүстэй уулзах болно. 🖇 Story by - 𝙇𝙤𝙫�...