65

652 96 15
                                    


Сэүн аавдаа юу гэж хэлснийг мэдэхгүй ч, яг 12 гэхэд тэр манай үүдэнд гэгээн дүрээрээ зогсож байлаа. Үүнээс өмнө залуус Минатай маш удаан юм ярилцаад л байсан, Таогийн өрөөнөөс Мина таг өнгө алдчихсан гарч ирсэн.

- Ач мэддэггүй хүүхэд! Хэдэн долоо хоног чамаас сураг ч байдаггүй шүү!

- Танд ч гэсэн өдрийн мэнд, ааваа. - хүү нь хариуд нь толгой дохив. - Надад цаг гаргасанд баярлалаа.

- Би ойрхон явж байсан, - ноён У гутлаа тайлалгүй, шууд том өрөө лүү орлоо.

- Та цай юм уу, кофе уух уу? - санал болгов.

Тэр буйдан дээр суучхаад, над руу муухай харц шидлэнэ.

- Чиний хийсэн угаадаснаас үхчих байлгүй, - үрчийнэ.

- Могой өөрийнхөө хорноос үхдэггүй юм, - Таотоай юм ярьчхаад ирсэн Жунин том өрөөнд орж ирлээ. - Тийм болохоор та санаа зоволгүй ууж болно оо, - хажуу талын буйдан дээр суув.

- Тэгвэл кофе ууя.

Кофены машин руу буталсан кофегоо хийх зуур гар минь чичирч байлаа. Хаалга хаагдах сонсогдож, том өрөөнд Тао орж ирнэ.

- Олон юм ярилгүй эхлүүлцгээе, - ноён У яриагаа эхлүүллээ. - Утсаар ярихдаа чи миний сонирхлыг хангалттай татаж чадсан.

- Тийм ээ, илүү юм ярихгүй шууд ажилдаа орцгооё. Ааваа, та намайг биеэ даа гэсэн. Таны замаар яваагүй ч, би өөрийгөө аваад явчихсан. Өчигдөрхөн бид спорт-клуб нээсэн. Тао, үзүүлдээ.

Дүү минь ноён У-д нөүтбүүкээ дэлгэж харуулна.

- Хоёр давхар. Бэлтгэлийн өрөө, тулааны өрөө, бүжгийн өрөө, - Тао нэг нэгээр нь харуулна. - Төсөл хагас жилийн дотор ашиг авчирна. Цэвэр ашиг 7 сарын дараа.

- Би энд хөрөнгө оруулсан, - Сэүн хажуугаар нь аяархан хэллээ.

- Хэдийг? - аав нь асууна.

- Байгаа бүхнээ.

- Дампуурах магадлалыг нь бодож үзсэн үү?

- Яахав та мартчихсан бол, би дээд санхүүгийн боловсролтой хүн. Мэдээж бүгдийг нь тооцоолчихсон.

- Би энд орчин үеийн бүжгийн студи нээнэ. - Жунин болгоомжтойгоор, үгүй гэсэн хариулт шууд л хүлээх мэт хэлэв.

- Чи ч бас орооцолдчихсон уу? - ноён У гайхсаар нэг хөмсгөө өргөнө.

- Та том болох хэрэгтэй гэсэн шд, тэгээд л орчихлоо.

Таслалын Учир [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя