7

1.1K 146 10
                                    


Төгс баригдсан өндөр шилэн барилга намайг энд юу гээснийг минь асууж буй мэт санагдана. Над шиг хүмүүс өөрийнхөө гутлын жижигхэн тоосыг ч энд үлдээх хориотой байх. Би азгүйтэхээ эд эсээрээ мэдэрч байлаа.

Биеэрхүү хамгаалагч ах намайг танхимд хүргэж өгнө. Яагаад над шиг мануухай 11 давхар луу гарах хэрэгтэй болсныг тэр ахад тайлбарлах хэрэг гарсан ч, шийдэгдэх дүрийг яагаад ч "У Сэүн" гэх нэр эзэлж байлаа. Хамгаалагч ахын нүүрний хувирал шууд л өөрчлөгдөөд, лифтэнд хүргэж өгөөд, өдрийг сайхан өнгөрүүлээрэй л гэсэн.

- Сайн байна уу, - хүлээн авах дээр суух эмэгтэйтэй мэндлэв, - Хоёр цагийн ярилцлаганд ирсэн юмаа.

- Ярилцлага аа? - бүсгүй гайхсаар над руу харна.

Яагаад ч юм миний үсний өнгө, энэ газарт тохирохгүй хувцас өмссөнөөсөө болж өөрөөсөө ичив.

- Тийм ээ, У Сэүн ийшээ ирээрэй гэсэн. - гээд Сэүний өгсөн нэрийн хуудсыг харууллаа. - Би тэнэгтчихсэн уу? Буруу тал руугаа эргэчихсэн байна уу? Үнэхээр том барилга байна аа, уучлаарай.

- Ирчихсэн үү, - ард минь танил хоолой дугарах нь тэр. Сэүн, дахиад л ард талд. - Намайг дагаад яв, жолооны үнэмлэх байгаа юу? - эргэж харалгүй асууна.

- Байгаа, - түүний том том алхалтуудын араас арай гэж л амжиж байлаа.

- Хотыг сайн мэдэх үү?

- Бас дажгүй шүү.

- Сайн мэдэх хэрэгтэй.

- Хэрэгтэй юм бол мэдчихнэ ээ! - түүнд итгүүлэхийг хичээлээ.

- Бичиг баримтууд, - Сэүн хайрцагтай захидлуудын тэнд зогсов. - Өдөр бүр тасаг бүрээс хурдан хүргэж өгөх ёстой бичиг баримтууд цуглардаг. Чадах юм уу?

- Юу? - шууд ойлгосонгүй.

- Надад хүргэлтийн хүн хэрэгтэй байна. - ухаан нь бишрэгдсэн хүмүүст зориулж Сэүн дахин нэг удаа тайлбарлалаа.

- Хүргэлт...

Үгүй ээ мөн, хангалттай амьдарч дээ. Онц сурч, улаан дипломтой төгсөх хэрэг байсан ч юм уу? Дараа нь хүргэлт хийх гэж үү? Тийм дээ...

- Цалин нээх их биш ээ, 300 орчим доллар. Чамд боловсрол байгаа болохоор, карьераа дээшлүүлж болно. За тэгээд юу гэмээр байна?

- Ярилцлага яах юм бэ?

- Чи тохирч байна. Өөр асуулт байна уу?

Цагийн дараа л гэхэд, бүх бичиг баримтаа бөглөсний дараа, Сэүн намайг том шилтэй Минсок гэх залууд даатгаад явчихсан юм. Тэр надад бүх зүйлийг харуулж, таниулах болно л гэсэн.

Таслалын Учир [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя