21

888 115 6
                                    

Хүмүүсийн дуу хоолой байтугай, хөгжимчдийн тоглож байсан ая хүртэл Сэүн бид хоёрыг орж ирэхэд дуугаа намсгасан мэт санагдана. Би зүгээр л газар доор орохыг хүсч байлаа. Бүгд бидэн рүү харж байсан юм. Алга минь шууд л хөлөрч, хүссэн үедээ өнгөө сольдог хамелеонд атаархаж байлаа.

- Би... - арагш алхав.

Ам цангаад байна.

- Айхгүй байгаа биз дээ? - Сэүн чимээгүйхэн чихэнд шивнэлээ.

Айх аа? Би дөнгөж сая л энэ хүмүүсийг танихгүй гэдгээ ухаарлаа. 5 жил хамт сурсан ч, мэдэхгүй хүмүүс мэт. Тэд - гадны хүмүүс, яг л идээшээ хүлээж буй махчин амьтад шиг санагдаж байна.

Жунин энийг л ярьж байсан байх. Өөрийгөө зовоох дуртай, хохирогч гэж боддог бодол минь. Би мөн. Толгойгоороо тэд нарт зүгээр л сонирхолтой байгаагийн мэдэх ч, зүрх минь айсандаа галзуу мэт л цохилж байв. Буланд хөөгдсөн мангас яг л "Тэд чамайг доромжилж байна. Чи - тэдний нүдэнд хэн ч биш. Тэд чамайг шоолж байна." гэж мянган удаа хэлнэ.

- Жимин? - Сэүний хоолой намайг буцаад газарт минь авчрах шиг боллоо.

- Айн?

- Зүгээр үү?

- Тийм ээ, - толгой дохив. Зугтахад хэтэрхий оройтсон.

- Ангийн дарга уу? Сэүн? - бараг л адилхан шахуу улаан богино даашинзтай хоёр эмэгтэй түүн дээр ирэв. Нөгөө ангийх юм шиг байна, нэрийг нь мэдэхгүй юм байна. Намайг тоодоггүй байсан эцэг эхээ баярлуулах гээд дэндүү шаргуу сурчхаж.

- Чамайг ирнэ гэж бодсонгүй!

- Тэгсэн чинь ирчихлээ. - Сэүн бүгдийг нь хүйтэн харцаараа шагначхаад, зөөлхөн инээв.

- Юу байна даа? Хаана ажилж байгаа юм? Юу хийж байгаа юм? - бүгд л нэг нэгээр асууж эхлэнэ.

Түүн дээр ахиад 2-3 хүн ирсэн. Сэүн хариулах тийм дуртай биш байсан ч, яриагаа дэмжиж байлаа. Харин би... Миний агаарт хийсэн алга болох мөрөөдөл биелсэн мэт л, хэн ч намайг анзаарсангүй. Би инээхийг хичээж байв. Зарим нэгийг нь санаж байсан юм.

Зөвхөн Сэүн л байв. Хэн нэгнээс "Чи ямар их өөрчлөгдөө вэ, бүр л сайжирчхаж!" гэх үгсийг сонсмоор байсан нь дэндүү гэнэн юм. Гэхдээ л багахан итгэл найдвар тээж байлаа...

- Ноён Чо-той мэндлэхгүй юм уу? М?

Сэүн надад хэлээд байсныг нь сая л ухаарав.

- Айн?

- Ноён Чо.

- Аан, нээрээ!

Таслалын Учир [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя