Өглөө хэтэрхий хурдан болчихлоо. Саяхан л Сэүнтэй үнсэлцэж байсан, дараа нь миний өрөөний үүдэнд, дараа нь "сайхан амраарай", тэр өрөө лүүгээ, би өрөө лүүгээ, орон дээрээ хэвтсэн тэгээд л...Өглөө. Эвгүй бас ичмээр өглөө. Сэүнийг гэрээс минь нүүтэл хана руугаа шигдээд орчихмоор санагдана. Өдрийн цагаар бодохоор, өчигдөр шөнө хийсэн зүйл минь дэндүү тэнэг, яг л хүүхэд шиг аашилсан юм шиг санагдана. За арай ч дээ! Би түүнтэй арай ч үнсэлцэж чадмааргүй юм! Өөрийнхөө бурууг хүлээхгүйн тулд ямар ч шалтаг хэлэхэд бэлэн байна...Ай хорвоо...Яаж одоо нүд рүү нь харна аа? Намайг хараад яах бол? Хөөрхий минь сандрах л байхдаа. За гэхдээ, сүртэй зүйл болоогүй л биз дээ? Томчууд моментоо мэдрээд биеэ сул тавьсан л биз! Би энэ үнсэлтэнд ямар нэгэн ирээдүй байгааг ч бодож амжаагүй юм. Юмсыг байгаагаар нь хар л даа, Жимин.
Сэүн байгаагүй. Өөрийнхөө саналаар өглөө гэрээс явчихдаг үнэн буянтай хүн шүү. Өчигдөр бид хоёр хоорондын...нөгөө юу...За ер нь бол түүнийг явсанд нь би хязгааргүй их баярлаж байлаа.
Гал тогоо руу таг нойрмог Тао орж ирэв. Сахлаа хусаагүй, хавагначихсан, газраар чирэгдэх сул өмдтэйгөө.
- Энэ нойлд бас юун дэр вэ? - сөөнгө хоолойгоороо асууна.
- Өө, наадах чинь уу? Нөгөө...
- Дахиад бие чинь өвдсөн юм уу? - гартаө аягаа барьсаар над руу харлаа. - Эмнэлэг явах уу?
Хоолой нь таг сөөчихсөн сонсогдоно.
- Уусан юм уу?
-Үгүй, - тэр эргэж хараад, аягатай цайнаасаа балгана.
- Тао, - түүний урд талын сандал дээр суув. - Үнэнээр нь хэлвэл?
- Би том хүн, хааяа ууж болно гэсэн үг. -
- эсрэг талын сандал дээр суух нь тэр.- Зүгээр л үү, эсвэл шалтгаан байсан уу?
- Хэлсэн ш дээ, уумаар байсан юм. Чи миний асуултнаас бултаад байна!
- Эгчийн дүү битгий үлгэр яриад бай. Зүгээр байгаагаар нь ярь л даа, - хөргөгчнөөс йогурт авахаар бослоо.
- Хэзээнээс том эгч шиг болчихсон юм?
Амандаа йогуртаа бариад, хөдөлгөөнгүй таг зогсчихлоо. Түүний ямар ааштайг нь бүр мартчихсан байна шүү.
- За, тоглосон юм даа. Зүгээр л... зүгээр л чамд хамаагүй.
- Чи дахиад хэн нэгэнд их хэмжээний өртэй болчихсон юм уу? - хэсэг хугацааны дараа аяархан асуулаа. - Дахиад буруу хүнээ очоод үнсчихсэн үү?
ВЫ ЧИТАЕТЕ
Таслалын Учир [COMPLETED]
RomanceОлон хүнтэй харгис ертөнцөд чи гав ганцаар үлдэхэд... Дахиж эвдэх зүйл үгүй, засах шалтгаан байхгүй үед... Чи яг л өөр шигээ амьдралынхаа хэлтэрхийнүүд дээр оршин тогтнож буй хүмүүстэй уулзах болно. 🖇 Story by - 𝙇𝙤𝙫�...