- Би биш чи согтуу байгаа юм шиг санагдахгүй байна уу?- Чамаас юу ч шаардагдахгүй ээ, миний өмнө ичих эсвэл хэт ухаантай царайлаад хэрэггүй.
- Тэр чамтай хамт хаашаа ч явахгүй! - Тао уурлах нь тэр.
- Би мөнгийг нь төлчихнө. Хэдийг авмаар байна даа? - "жолооч" дүүд минь санал болгоно.
- Надад хангалттай мөнгө байгаа, - Тао уурлана. Ямар нэг юм дутагдах нь түүний эмзэг сэдэв байсан юм.
- Тэгвэл ямар нэгэн зүйл хийж өгье. Юу хэрэгтэй юм?, - Сэүн дүү рүү минь эргэж харлаа.
- Юу болоод байгаа юм бэ? - би тэр энэ хоёрын дунд юу ч ойлголгүй явж байлаа.
- Чи жинхэнээсээ түүний нөхөр юм уу?
- Тийм, - Сэүн нүдээ ч анилгүй мэргэжлийнээр дүүд минь худал ярина.
- Үгүй ээ, үгүй, Тао! Наадах чинь манай ангийн дарга л байсан юм. Тэгээд л болоо!
- Хэрвээ чи нөхөр нь юм бол... Би ч гэсэн хамт явна. Тэр ямар айлд амьдрах гэж байгааг мэдмээр байна.
- Та хоёр хамт амьдардаг юм уу? - Сэүн дахин нэг удаа мэдэх бүхнээ бататгах мэт асуулаа.
- Тийм ээ...
- Чи түүнийг гэрээсээ явуулмаар байгаа биз дээ?
Дүү минь удаанаар толгойгоо дохих нь тэр.
Дүүдээ хэрэггүй, түүнд миний амьдрал ямар ч хамаагүй байсныг ойлгох ямар муухай гээч...
- Надад арай өөр санаа байсан юм. Гэхдээ та хоёр хамт ирвэл надад боломж хоёр дахин илүү гарч ирэх нь. Би та хоёрыг бие биеээс чинь салгаад өгнө өө. Зөвшөөрч байна уу? - Сэүн яриагаа үргэлжлүүлнэ.
- Зөвшөөрч байна. - дүү минь цонх руу харангаа энэ үгсийг аяархан хэлсэн юм.
Ингээд л багад нь баатартай үлгэр уншиж, асарч хамгаалж байсан дүү минь намайг бараг танихгүй шахуу хүнд зарчихлаа...
- Одоо ямар 16-р зуун байгаа биш дээ, өөрийгөө хааяа дүү минь гэж нэрлэдэг хүн миний ирээдүйг шийдэх ёсгүй. Наадах чинь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг сонсогдож байна. Сэүн хоёулаа азаар нэг л удаа тааралдсан хүмүүс. Гэр бүлийнхээ асуудлыг өөрөө шийд.
Машин гэрт ирмэгц би шууд л гэр лүүгээ, арагш харалгүй гүйхийг завдлаа.
- Ганцхан асуудал байна. - зугтах гэж байсан оролдлогийг минь Сэүн бугуйнаас минь барьсаар зогсоочихлоо.
ВЫ ЧИТАЕТЕ
Таслалын Учир [COMPLETED]
RomanceОлон хүнтэй харгис ертөнцөд чи гав ганцаар үлдэхэд... Дахиж эвдэх зүйл үгүй, засах шалтгаан байхгүй үед... Чи яг л өөр шигээ амьдралынхаа хэлтэрхийнүүд дээр оршин тогтнож буй хүмүүстэй уулзах болно. 🖇 Story by - 𝙇𝙤𝙫�...