Миний зүрх солонгорон үзэгдэгч дун юм,
Амгалан тэнгэрт тэр хөвөөстэй,
Миний зүрх солиорон дурласандаа
Алив бүхнээс илүү баясгалантай.Кристина Розэтти- Төрсөн өдөр
-
- Шөнө хийсэн юм амжилт олдоггүй ээ гэж хэчнээн өөртөө хэлдэг билээ. Ухаан санаа тал дутуу байж яаж олигтой юм хийх вэ? Ким Жисү! Тэнэг... Тэнэг.Жисү шөнийн турш бичсэн ноорог захидлуудаа нэг бүрчлэн уншиж, чухам өөрийн сайн хүн рүү ямар балай юм бичиж явуулснаа ухааран өөрийгөө муучилж суугаа нь энэ байлаа. Тааралдсан нүхэндээ орж, нохой шиг цагираглан хэвтээд ойрын арван жилдээ буцаж гарч ирмээргүй санагдах аж.
Тэр Намжүүнийг ихэд санаж байсан. Тэгээд өнөөх дэврүүн, цочмог зан нь гэнэт хөдөлж, хөөрөн- шөнө зөвхөн унтана гэсэн уриатай хүн захиа базаж, галзуу амьтан шиг л баахан юм бичжээ. Намжүүн түүнийг одоо юу гэж бодож буй бол? Яг л ярихдаа яаж замбараагүй хүүрнэдэг билээ тэр лугаа бичжээ. Захиа нь маргааш өдөр гэхэд л Намжүүнд оччих байх. Юнги ах руу залгаж шуудан руу ярьж болиулаад өгөөч гэх гэснээ болив. Нэгэнтээ л явуулчихсан хойно жинхэнэ юу л болбол болог гэж сэтгээд, ахиад хэзээ ч шөнийн цагаар юм бичихгүй гэж өөртөө андгай тангараг тавилаа. Тэр шалгалтын хариугаа хүлээж буй нэгэн шиг л сандарч мэгдэж буй. Захиа ирэх болов уу?
-
-
Баасан гараг. Намжүүн гэртээ ганцаар. Өвчин гарснаас хойш аав ээж хоёрынх нь ажиллах хугацаа тун ихэссэн гэж хэлбэл болно. Ажил амралтын өдөргүй тэд орой арваас нааш гэртээ ирэхээ больсон билээ. Заримдаа хоёул эмнэлэг дээрээ хонон өнжинө. Аав ээж хоёр нь хоёулаа эмч бөгөөд, нэг эмнэлэгт бүр нэг тасагт ажилладаг тул ирж буцах цаг нь ямагт ижил. Тиймээс Намжүүн байнга гэртээ ганцаараа байх болсон байлаа. Хичээнгүйлэн эртхэн шиг даалгавраа явуулах санаатай өрөөндөө, өөрийн хүрэн бор ширээн дээрээ химийн хичээлээ нухаж сууна. Хими болоод биологийн хичээлийг гойд сайн хийх хэрэгтэй. Учир нь түүний мэргэжил шийдэгдчихсэн шүү дээ. Сонирхсон ч сонирхоогүй ч гэр бүлээ, удмаа дагаж эмч болох ёстой. Намжүүний хүсэл сонирхол, хувийн өнцөг хэнд ч хамаагүй.
YOU ARE READING
Our Beautiful Life [Completed]
Romance...Халдварт өвчин тархаж, хөл хорио тогтоожээ. Хичээл нэгэнтээ орохоо больсон бөгөөд онлайнаар төгсөх болсон байлаа. Ким Жисү ангийнхаа хөвгүүн Ким Намжүүнд үнэхээр сайн билээ. Хөл хорионд ороод, цаашдаа уулзаж чадахгүй болсон нь түүнийг ихээр гуниг...