Алхаа зөв барьж чадвал, ямар ч цул нүүрсийг
Амархан хагалж болдог гэж ээж минь хэлдэг сэн,
Авгаасаа сонссоноо л надад дамжуулсан нь тэр сэн.Симус Хини- Ариуслууд-аас
-
"Хүндэт найз Намжүүнд. Тийм ээ. Нөгөөдрөөс үүлшинэ гэж байна лээ. Цаг агаар харвал хоёр хоногийн дараа бороо орох нь. Захиа маань очиж буй үед ч бороо орж мэдэх нь. Маргааш гэхэд л таван сартай бид учран золгох нь байна шүү дээ. Хачирхалтай л санагдаж байна. Хөл хорионд ороод их л удчихлаа. Биеийн минь байдлын тухайд тийм ч их асуудалгүй. Хэд хоногийн дараа дээрдчихнэ гэдэг эргэлзээгүй. Түр зуурын л төдий... Санаа тавьсан явдалд талархаж байна. Үнэндээ бол удсан шалтгаан маань бие махбодоос бус өөрөөс минь, юу бичихээ мэдэхгүй тээнэгэлзсэн явдлаас үүдсэн. Яг ингээд бичиж байтал чамд нэг явдлын тухай хүүрнэмээр санагдчихлаа. Ахиад л миний нэг хэсэг. Би хүчтэй нэгэн болохыг хүсдэг...Дөрвөн сарын өмнө би Бусан хот руу гэр бүлээрээ ажил явдалд оролцох гэж явсан юм. Тэнд хэчнээн хонох шаардлагатай, буудлын мөнгө ч их гарах тул авга ахынхаа гэрт байхаар болсон. Би Бусанд амьдардаг хамаатны нэг эгчтэйгээ тун нандин харилцаатай, бид нөхөрлөдөг тул аав ээжээс шалж байгаад ажил явдал хүртэл тэднийд байхаар болов. Гэрийнхэн авга ахынд, харин би үеэл эгчийндээ. Манай эгч тусдаа гарчихсан, ганцаараа амьдардаг нэгэн. Аав ээжийн байсан газар болоод эгчийн гэр ч ойрхон. Ажил явдал хоёр хоногийн дараа болно. Үүнээс наадах ажлуудад аав ээж тусалж, дүү нар маань авгын гэрт тэдний хүүхдүүдтэй тун дажгүй. Би ч эгчтэй хүзүү сээрээ нийлүүлж, чихэр жимс идэж эхний өдрөө лав давгүй л өнгөрөөсөн. Эгч нэгэн орон сууцанд жижиг өрөө түрээсэлж суудаг ба тэдний орц руу ороход нэг хөгийн шар чип дардаг. Энэ нь өөрсдийгөө хамгаалж буй л хэрэг. Золбин, заваан юмнууд орцод нь орж ирж хэрэг тариад байдаг болохоор чип тавьсан гэж эгч өгүүлсэн. Манайх дандаа л хашаа байшинд байсан тул надад чип ашигладаг гэдэг нь их шинэ байсан юм. Орой нь хүнтэй уулзана гэж эгч удаан хугацаагаар гарч тэгэхдээ надад өөрт нь буй илүү түлхүүрээ юмыг яаж мэдэх вэ гэж үлдээсэн. Би чихэр жимсээ бүгдийг нь цөлбөж хаячхаад ахин зайрмаг идэхийн дон тусч, ер нь л чихэр ямагт идэж, амттай юманд байн хорхойсдог тул халаасанд байсан жаал мөнгөөрөө үүдний дэлгүүрээс мөхөөлдөс авч идэхээр шийдсэн. Тэгээд л хэн ч харах вэ гээд л навсайсан эгчийн том цамцыг гадуур углаж гарлаа. Орцынх нь үүдэнд нэг хөндлөн шар сандал бий. Намайг гармагц тэнд палбийсан бүдүүн ах сууж байсан. Сайндаа л 23 настай биз. Гадаах гудамжны гэрлүүд асчихсан, тэр ахын нүд нэг л ёозгүй санагдана.
YOU ARE READING
Our Beautiful Life [Completed]
Romantizm...Халдварт өвчин тархаж, хөл хорио тогтоожээ. Хичээл нэгэнтээ орохоо больсон бөгөөд онлайнаар төгсөх болсон байлаа. Ким Жисү ангийнхаа хөвгүүн Ким Намжүүнд үнэхээр сайн билээ. Хөл хорионд ороод, цаашдаа уулзаж чадахгүй болсон нь түүнийг ихээр гуниг...