10. Бичлэг

189 33 11
                                    

Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийхан ишин дээрээ өнгийж
Уналгүй тосоод аваарай!

Л.Ө

        Намжүүн Жисү хоёр ахиад дөрвөн ч захиа хоорондоо солилцов. Эхний захиануудад хүүрнэлдсэн зүйлс их энгийн. Тэд ирээдүйд яаж амьдрахыг хүсдэг тухайгаа хоёул бичилцжээ. Намжүүн Жисү хоёулаа түмэн хүн бужигнасан, буман чимээ чарласан, хөл хөдөлгөөнтэй их хотын амьдралд дуртай хүмүүс болж таарав. Орон сууцанд бус жижигхэн хашаа байшинд мөн хоёул суухыг илүүд үзнэ гэж бичжээ. Жисү жижигхэн, ногоон болоод шар, цагаан өнгө зонхилох ажлын өрөөтэй болохыг хүсдэг ба ханаар нь элдэв янзын чимэглэл, зураг нааж, нөгөө ханаар нь дуртай номуудаа өрөхийг хүсдэг минимал бус сонирхолтой бол Намжүүн минимал амьдралыг цогцлоохыг хүсдэг ажгуу. Элдэв хоггүй, хэрэгтэй зүйлсээс л цөм бүрдэх цэлгэр том, адраасаа тааз хүртэл цонхтой, тийм өрөөнд уран бүтээлийн санаагаа бүтээн, зураглахыг мөрөөддөг гэв. Мөн манай хоёр хоёулаа кофенд тун их дуртай, өглөө бүр кофе уухаас лав хэзээ ч татгалзахгүй ажээ. Бас ийш тийш аялж, хэрэн хэсэж, хэрэг тарьж, дуртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэх бодолтой дээр мөн сонирхол нийлэв. Мөн амар жимэр, эв эрүүл, аз жаргалтай, хайртай хүмүүстэйгээ.

       Хоёр дахь удаа солилцсон захиануудын сэдэв бол тэдний хийх дуртай, тэдэнд баясал өгдөг жижиг том зүйлс ажээ. Намжүүн компьютероороо заримдаа аав ээжээсээ нууцаар тоглоом тоглодог, гэхдээ их ховор бөгөөд тийм болоод ч тэр үү түүнд таашаалтай, аятайхан байж чаддаг аж. Мөн дуу хөгжимд их дуртай. Сургуульдаа явах замд чихэвчээс ер салдаггүй, шинэ уран бүтээлчдийг, сайхан дуунууд илрүүлэх дуртай. Заримдаа орон дээрээ тэнийж хэвтээд дуу сонсоод л байдаг. Мөн аав болон аавынхаа найзуудтай цуг хөл бөмбөг үзэж, орилох их дуртай. Гэрийнхээ цонхоор гадагш харж, зүгээр л доош тонгойн ширтэх дуртай. Энд тэнд явж элдэв янзын зураг татах бас дуртай. Зуны нарлаг өдрүүдэд тод өнгийн хувцас өмсөөд гадуур гарах бас дуртай. Кино театрт кино үзэхгүй ч байсан зүгээр л очих дуртай. Харин Жисү чөлөөт цагаараа ном унших дуртай. Зүгээр л юу ч хийлгүй дуртай дуугаа тавьчхаад найган суух дуртай. Тэмдэглэлийн дэвтрээ бичиж, ийш тийш дэгдэж дэвхрэх, номын дэлгүүр орох, заримдаа уран зургийн үзэсгэлэн үзэх, дүү нараа өдөж чангаах, шөнийн цагаар хөргөгч онгойлгож, чимээ гаргалгүй юм идэх, найзуудтайгаа уулзах ихэд дуртай. Хэн хэнд нь машид их сонирхолтой, хөгжилтэй гэгээлэг захианууд тэд ийн амжилттай бичилцжээ.

Our Beautiful Life [Completed]Where stories live. Discover now