Даанч надад мөрөөдлөөс өөр
Даавуу даалимбын өөдөөс ч алга.
Зөөлөн зөөлөн гишгээрэй,
хөлийн чинь доор
Зөгнөл мөрөөдөл минь
тунарч байгаа шүү.Ульям Батлэр Иэйтс
Хөх тэнгэрийг хөлд чинь дэвсмү-
Жисү орны хажууд буй намхан цагаан шүүгээгээ уудалж, саарал өнгийн хавтастай, дундаж хэмжээтэй тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирлээ. Хавтсан дээгүүр нь дүүрэн хүмүүсийн нэрс зурайна. Үүн дээр түүний дуртай зохиолч, зураач, дуучид, жүжигчдийн нэр битүү бий билээ. Тэр ямар нэг уран бүтээлчид дурлах бүрдээ нэрийг нь уг дэвтрийнхээ зөөлөн хавтас дээрээ бичдэг байв. Эдгээр нэрс дараагийн дэвтэр дээр ч бичигдэж, шинээр дурласан хэн бүхэн түүн дээр бичигдэнэ. Үзсэн киноны жүжигчид, загвар өмсөгчид- ихэвчлэн эмэгтэй хүмүүс. Жисү эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг онцгойлон таашааж, зүрхнээсээ шохоорхож, бахдан биширдэг ба төдийлөн царайлаг эрэгтэй жүжигчдийг авч үздэггүй тул түүний дэвтэр дээр буй нэрсийн бараг далан хувь нь эмэгтэй. Хамгаас Моникад хайртай.
Тэр нарийн цагаан хуруунуудаараа дэвтрээ нээн хойш гүйлгэсээр, сүүлийн тэмдэглэл бичсэн өдрөө ирэв. Тэгээд доор нь он сар, гараг өдрийн нэр тавиад, тун жаргалтайяа тэмдэглэл бичиж эхэлсэн юм. Өглөөний найман цаг өнгөрч байлаа. Гэр бүлийнхэн бүгд тус тусын зүйлээ хийж буй цаг. Хэн ч Жисүд саад болохгүй. Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх нь түүний гойд хийх дуртай зүйлсийн нэг. Толгой тархи ч тун сэргэг цаг. Цэнхэр үзгэн бал шар цаасан дээгүүр туялзан, цэнгэг тунгалаг гол мяралзан урсах шиг үзэгдэнэ.
"Өглөөний мэнд! Үүлхэн минь. Үнэнч найз минь. Чамд дуулгах гайхам сайхан мэдээтэй би ирлээ. Намжүүнээс хариу захидал ирсэн, бүр надтай захиа бичилцэхдээ дуртай байна гэж хэлсэн шүү! Ямар их баярлаж буйг минь үгээр илэрхийлэшгүй. Яг л од шүүрчихсэн юм шиг. Түүнийг надад ийм эелдэг хандана чинээ би огт санаагүй шүү. Тэр надаас мөрөөдлийн минь тухай тодруулжээ. Яасан их баяр баясал вэ!
Чи минь мэднэ дээ. Намжүүний тухай бодлууд их дураараа. Тэд хавиргаас минь үргэлж хадаатай байдаг. Тэгээд гэнэт гэнэт үнэхээр чухал үед, эсвэл шал хэрэггүй зүйлсийн дундуур зүтгэж гарч ирээд л тархийг минь эзэгнэнэ. Улирлын шалгалт өгч ухаан жолоогүй байхад, усанд орж байхад, хэзээ ч хамаагүй намайг анаж байгаад л надад төрнө. Заавал намайг бодох ёстой гэнэ. Тэгээд би боддог юм. Түүнийг. Чи мэднэ. Би амттай зүйлс идэх болгондоо түүнийг боддог. Үүнийг тэр идвэл юу гэж хэлэх бол гэж? Гоё кино үзвэл бас бодно. Тэр үзвэл сайхан юм байна. Сайхан зүйл харвал бас л бодно. Хажууд минь байж үүнийг ч бас хараасай гэж. Түүнтэй би үзсэн бүхнээ, идсэн бүхнээ, хүсэл мөрөөдлөө ч хуваалцахыг ихээр хүсдэг. Үүлхэн минь! Тэр надаас асуусан. Би баярлаад ханашгүй юм. Түүнд би өөрийнхөө нэг хэсгийг хуваалцах боломжтой боллоо. Одоо чамайг хаамагцаа би түүнд захиа бичнэ. Юнги ах маргааш өглөө ажилдаа явах замд нь нууцаар өгчихнө. Баяртай"
YOU ARE READING
Our Beautiful Life [Completed]
Lãng mạn...Халдварт өвчин тархаж, хөл хорио тогтоожээ. Хичээл нэгэнтээ орохоо больсон бөгөөд онлайнаар төгсөх болсон байлаа. Ким Жисү ангийнхаа хөвгүүн Ким Намжүүнд үнэхээр сайн билээ. Хөл хорионд ороод, цаашдаа уулзаж чадахгүй болсон нь түүнийг ихээр гуниг...