14. Бидний үзэсгэлэнт амьдрал

370 39 17
                                    

Яаж хайрладаг билээ, би чамайгаа? Тоочих гээд нэг үзье.

Хараа хүрэх хамгийн алс хязгаараас
Оршихуйн төгсгөл, Бурханы ивээлийг эрэх энэ л сэтгэлийнхээ
Хүрч болох хамгийн гүн, хамгийн уудам, хамгийн өндөрт чамайг хайрланам.

Өдрийн наран хийгээд лааны гэрэл тэргүүтэн-
Өдөр бүрийн хамгаас эгэл хэрэглээ шигээ энгүүнээр хайрланам.
Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчид шиг эрээгүй хайрланам,
Эрхэм сайшаалаас тэд татгалзах шиг энгүй ариунаар хайрланам.

Элизабет Баррет Браунинг

Орч: Г. Лхагвадулам

-

       Ертөнцөд олон хачирхалтай, хөгийн ч гэмээр мэдрэмжүүд бий. Үүн дундаас хамгийн адгийн мэдрэмж юу гэвээс ямар нэг гайхшрам, гэнэтийн, үнэхээр сайхан үйл явдал тохиолдвоос бүр цаанаас нь энэ үнэхээр худал мэт эсвэл ямар нэг гай түйтгэр түүний зүг зүглэн ирнэ гэх айдас, хэрэггүй мунхаг бодол юм. Үргэлжид л хэвийн эсвэл зовж, унах ёстой мэт гэнэтийн гайхам ололт, итгэмээргүй баяр баясалтай нүүр тулмагцаа өнөөх нь удахгүй алдарчих вий, алга болчихвий гэж сэрэмжлэн, бодит байдалтай нийцэх гэж мөн яльгүй уднам. Иймэрхүү хэрэггүй айдсуудад өгүүлэгч миний бие ч хааяахан автдаг юм. Үнэхээр аюул зүглэн байлаа ч үзэгдэж, мэдэхгүй тэр зүйлийн төлөө санаа зовниж, амсаж буй жаргалаасаа хугаслана гэдэг мангуу явдал билээ. Гэлээ ч үнэхээр л төрөгдөөд байдаг нь хэцүү.

       Одоо буйгаараа бахдаж, одоо үедээ талархаж, хүртэх ёстойгоо хүртэж, өөртөө хаа нэгтээгээс айдас үүсгэлгүй амьдарвал зохино. Бурхан хэлсэн байдаг даа. Санаандгүй явдал гэж байдаггүй. Болох ёстой зүйл болж, учрах ёстой хүмүүс учирна.

        Яг ийм мэдрэмжийг Жисү захиа уншиж дууссаныхаа дараа мэдэрчээ. Нулимс нүдийг нь бүрхэн чимээгүй мэгшлээ. Баярласандаа л тэр. Тэнгэрийн од гарт нь ороод ирчихсэн ч юм шиг, тийм хачин сонин мэдрэмж бүх биеийг нь эзэрхийлж, сүүлийн хэдэн өгүүлбэрт итгэж өгөхгүй ахин дахин уншсаар л... Тэгмэгц өнөөх од нь хэзээ мөдгүй бутраад унах гэж буй мэт тийм л айдаст мэдрэмж түүнийг хулдаж, зүүдлээд ч байгаа юм болов уу? гэж боджээ. Яаж ч зүүдлэх вэ дээ. Үгүй шүү дээ. Санаа нь зовнино. Айна. Гэхдээ тун аятай айдас. Ийн баймагцаа удалгүй өөрийгөө тайвшруулж, тэр хачин айдсаа өөрөөсөө хөөв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 07 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Our Beautiful Life [Completed]Where stories live. Discover now