08. Жинхэнэ мөрөөдөл

257 32 6
                                    

Бороонд нууцлаг бүхнийг нээх чанар,
бодлогошронгуй зүүрмэглэх өнө эртний амт буй
зохиогдоогүй, өөрөө төрсөн дуу түүнтэй хамт сэрж,
зоргоор унтах байгалийн нойрмог сэтгэл чичирнэм.

Федерико Гарсиа Лорка- Бороо

-

-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

       Намжүүн үнэндээ... үнэндээ бол шүү дээ. Юуных нь эмч байх вэ, шал өөр сонирхолтой нэгэн. Шал өөр. Тэр хоосон цаас ширтэн суухдаа өөртөө л чирсэн гайгаа үүрч буйгаа мэдэрч, бас энэ гай ч биш болохыг эргэцүүлнэ. Худлаа биччихэж өлхөн чадах ч, яг л үнэн мэт тэнэг түүх ядах юмгүй зохиочих ч үнэндээ тэгж хуурмаг авирлахыг хүссэнгүй. Намжүүн Жисүгийн өмнө үнэн байхыг хүсдэг. Өөр хэнд ч хаана ч мэдээж худлаа бурж чадах ч, тэр энэ охины нүдэнд цэвэр жинхэнэ Намжүүн болж харагдах дуртай. Ер нь энэ охин л түүний дотор буй жинхэнэ нэгнийг гаргаж ирдэг мэт санагддаг. Яах вэ, хаана ч төвийг сахиж, эелдэг үг хаяж чаддаг, хүндэлдэг ч яг Жисүтэй тулаад ирэхээр эрхгүй шогч зан нь хөдөлж, бас ч юм юм нь илэрдэг билээ. Худлаа бичмээргүй ч, үнэн байж бас чадахгүй мэт санагдан тэр бараг бүтэн цаг хэртэй хоосон цаасыг цоолбол цоолчхоор ширтэн, дэмий л бөгтийж суув. Үзэг болоод цаас хоорондоо нийлэх тэрхүү цаг үеэс олон зүйл өөрчлөгдөх байх.

       Хуваалцахыг хүсэх, үгүй ээ мөн чиг хачин мэдрэмж ээ! Намжүүн нуруугаа тэнийлгэн эгцэлж захиагаа бичиж эхлэв. Зүүн дээд булангаас эхлэн жигд зайтай, цэмцгэр тэгшхэн.

        "Захиа авах өдрийн мэнд! Жисү. Чамд тохиолдсон хөгтэй гэхээс илүү тун бүдүүлэг, муухай явдлууд инээдийг хүргэхээс илүү дургүйг минь хүргэлээ. Мэдээж бид тэмцэх нь зөв. Чамайг ч би хүчтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэрэвзээ хамт байсан сан бол амаараа багагүй зөвлөгөө өгч чадах л байсан байх. Гэхдээ цаасны араас мэдэмхийрэхээ больё. Өнөөдөр бичих захианы гол сэдэв ч энэ биш... Би чамд өөрийнхөө тухай хүүрнэе. Өнгөрсөн захидлуудад үзэх нь чи дандаа л өөрийгөө надад хуваалцаж, харин би элдэв таамаглал сэтгэгдлээр хариу барьж байжээ."

Our Beautiful Life [Completed]Where stories live. Discover now