Би хөдөлгөөнгүй хэвтэнэ
Гар хөл минь цэв мөс
Биеийн минь судаснууд хөхрөөд
гантиг болон хатуурна.Иосиф Бродский- Натюрморт
-
-
Цас ч гэхэд хэцүү, бороо гэхэд ч хэцүү нэг зүйл тэнгэрээс өдрийн турш асгарав. Одоо ч тэр хаялж эсхүл орсон хэвээрээ. Бараг л шөнө болж байв. Жисүгийн гэрийн гадаах гудамжны сүүмгэр гэрлүүдийн ачаар үл ялиг, бүдэг бадаг үзэгдэнэ. Тэр том өрөөнийхөө цонхоор гадагш ширтэн, хашаанд буй жижиг модод ийшээ тийшээ найган, хачин тунадаст цохигдохыг гөлөрч, дотроо ихэд баясан сууна. Хайртай нэгнийхээ мөрөөдлийн талаар, түүний нэг хэсгийг мэдэж буй гэх бодол түүнийг юутай их жаргалтай болгомуй. Тэр нууцаа илчилж, үүний хажуугаар талархсан явдал нь Жисүд тэр хоёрын хоорондох зай нэг алхмаар ойртсон мэт мэдрэмж төрүүлэх ажээ. Хэрэвзээ түүнд Жисү аятай мэдрэмж төрүүлдэггүй сэн бол тэр ингэж нандин зүйлийнхээ талаар хүүрнэхгүй байсан билээ. Ийн бодохуй л сэтгэл нь юутай их хөөрнө. Хаврын хоёр дахь хур ийн эрлийзэрхүү ормуй- ээжийнх нь хэлснээр бол нойтон цас хэмээсэн билээ.
Ийм сайхан, тун чиг үзэсгэлэнтэй мөчийг нь эвдсээр онлайн хичээлүүд болон дүн энээ тэрээ гэсэн бодлууд тархиных нь хэрэггүй хэсгээс (ийм хэсэг байдаг ч юм уу бүү мэд дээ) гоц далий орж ирэв. Тэгмэгц Жисү дотроо "Ийм хөгийн бодлууд тонилбол л таарна. Дараа долоо хоногт л бодно. Далд ор" гэж өөртэйгөө яриад, эргээд уянгын халилдаа орлоо. Тэр нэг гартаа Намжүүний захиаг барьчихсан, түүний хувьд бүхэл захианы ололттой уналттай, гайхам өгүүлбэрүүдээс онцгойлон тун их таалагдсан энэ л өгүүлбэрийг ахин дахин амандаа уншиж байв.
"Бид нэг тэнгэрийг ширтэж чадна гэдэг үнэхээр баяртай явдал юм."
Бид өөр тэнгэрийг ширтдэггүй. Бид нэг тэнгэрийг ширтэх тийм ойрхон хүмүүс. Хол биш, ойр. Ертөнцийн хоёр талд биш, бид ойрхон. Яльгүй гараа сунгамагц бие биедээ хүрч чадахаар тийм л ойрхон хүмүүс. Бид ижил тэнгэрийг, ижил цаг агаарыг харж чадна. Бороо орвол, цас орвол... юу ч энд тохиосон бай бид хуваалцаж чадна. Миний харж буй оддыг тэр ч харна. Ийн Жисү ихэд баясан бодно. Одоо Намжүүн чухам юу хийж буй бол гэж Жисү бодов. Тэгээд хариу захидалдаа юу бичих вэ гэж бас л бодлоо. Юм ярихад л мянган сэдэв хаа нэгтээгээс л олчихдог байхад захиа бичих гэхээр хоосон толгой л болчих юм. Маргааш л бодъё доо гэж Жисү өөртөө хэлээд дулаан орондоо шурган нүдээ анихуй тэр дороо унтав аа.
YOU ARE READING
Our Beautiful Life [Completed]
Romance...Халдварт өвчин тархаж, хөл хорио тогтоожээ. Хичээл нэгэнтээ орохоо больсон бөгөөд онлайнаар төгсөх болсон байлаа. Ким Жисү ангийнхаа хөвгүүн Ким Намжүүнд үнэхээр сайн билээ. Хөл хорионд ороод, цаашдаа уулзаж чадахгүй болсон нь түүнийг ихээр гуниг...