Хоёр

1.5K 239 16
                                    

Би: Би одоо яана аа?

Миран: Яах юу байх вэ дээ? Очиж сөгдөж мөргөж уучлалт гуй!

Чан: Нэг хором уураа барьж, өөрийгөө хязгаарлаж чадсанаар~

Би: Ий Чан! Ам руу чинь гараа чихнэ шүү!

Миран, Чан хоёр ардаас түлхэж, чирч, гулдчиж явсаар өнөөх гөлгөрийн өрөөний гадна намайг авчраад хаалгаар нь үгийн зөрүү үгүй түлхэж орууллаа. Би ч сандарсандаа буцаад гарах гэтэл хаалгыг нь цаанаас дараад байгаа бололтой нээгдэхгүй байв. Пак Миран, Ий Чан та хоёрыг машинаараа дайрч ална даа! Хаалганд нь толгойгоо налаад хаана байгаагаа ч мартчихсан амьдралтайгаа эвлэрээд зогсож байтал гэнэт хажуугаас "Хүрээд ирсэн үү?"гэхэд нь үсэртлээ цочлоо. Үгүй ээ, ингэж байхаар намайг алаач.

Бэкхён: Яагаад гарахгүй зогсоод байгаа юм?"

"Манай найз гаднаас нь түлхээд, онгойхгүй байна" гэтэл тэр өөрөө хаалганы бариулаас бариад түлхтэл хаалга зүв зүгээр онгойчхов.Тэгснээ над руу хачин харцаар хараад "Хаалганы гадаа хэн ч алга" гэв.

АА! ИЙ ЧАН, ПАК МИРАН ТА ХОЁРЫГ ЖИНХЭНЭЭСЭЭ ДАЙРЧ АЛНА ДАА!

Бид тус тусын машиндаа суугаад засварын газар ирлээ. Үгүй ээ, засварын газар мөн ч юм уу даа? Хотоос жаахан зайдуу нэг том байшин л байх юм. Ойр хавиар хүн байтугай, энэ тэр гээд хэлчих амьтан ч алга. Энэ хүн арай гаж донтон... Үгүй ээ, бүр алуурчин байвал яана аа?Би тэгээд өөрөө ангайж яваад аманд нь ороод ирж байгаа юм байх даа?

Чимээгүйхэн эргэн тойрноо ажиглаад машин дотроо сууж байтал хажуу талын цонхыг тогшив. Сүнс сүүдэр юм уу? Хаашаа юм? Хэдийдээ гадаа хүрээд ирдэг юм?

Бэкхён: Бууж ирэхгүй юм уу?

Одоо нэгэнт л зориод ирснээс хойш алуулж малуулах ёстой бол алуулаад өгье! Суудлын бүсээ тайлаад машинаасаа буутал өнөөх том байшингийн граж нь онгойн дотроос нь нэг дэлдэн гар гарч ирээд наашаа бархирсаар, хар хурдаараа гүйж байгаа харагдав. Өндөр, дэлдэн, майга тэгээд бүр юу гэж орилоод байгаа нь мэдэгдэхгүй бархираад байх юм... Ямар аймаар юм бэ? Гүйж байгаа нь яг горилл... Золтой нь л машиндаа суугаад зугтаачихсангүй.

Нэлээн ойртоод ирсэн "Хонгор минь!" гэж орилсоор над руу чиглээд ирж байгаа нь тодорхой болов. Ойлгомжтой... Юу гэж л ганц машин засуулах гэж энэ хол ирэх вэ дээ. Хотоор дүүрэн засварын газар байхад. Одоо тэгээд зовлонгийн түргэн нь дээр. Орилж чарлаж зугтааж мугтааж шогтохгүй гялс алуулъя даа. Намайг алсныхаа дараа ашиггүй битгий газарт булаарай. Хэдэн эрхтнийг минь зарж борлуулаад тавин хувийг нь гэр бүл рүү минь, үлдсэн тавин хувийг миний хайртай EXO, SVT-д хуваагаад өгөөрэй. Ааваа, ээжээ ачлалгүй охиноо уучлаарай. Эцсээ хүртэл уба нарыгаа мартаж гээгээгүйд уучлаарай...

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now