Зургаа

1.2K 209 8
                                    

Би: Ээ багшаа дүн нэмчих л дээ.

Бэкхён: Үгүй гээд байна.

Би: Ээ багшаа... Багш л даа...

Бэкхён: Юн Исо би ажлаа хиймээр байна гар!

Би: Багшаа гуйж байна шүү дээ. Би одоо төгсөх оюутан шүү дээ.

Бэкхён: Архи ууж байхаар шалгалтдаа бэлдэж байх чинь яасан юм?

Би: Та миний насыг тойрч гараа юу? Миний насан дээр ч гэсэн та адилхан~

Бэкхён: ЮН ИСО ДҮНГИЙГ ЧИНЬ ТЭГЛЭХЭЭС ӨМНӨ ГАР!

Би түүн рүү муухай харчхаад "Та ёстой муухай!" гэж хэлээд өрөөнөөс нь гарлаа. Энэ бүр яг тэр шилээр цохиулсныхаа өшөөг аваад байна. За яах вэ? Төгссөн ч бай төгсөөгүй ч бай толгойн дээр шил хагалахаа сайн мэднэ.

Уг нь энэ хичээл дээр л гайгүй гарчихвал дүн бол тэнгэрт тулчихсан сайхан амьтан л бичигдэх гээд байх юм. Энэ аашны тулам дүн нэмж өгөхгүйгээс хойш бусад хичээл дээрээ л илүү хичээхээс дээ.

Чан ойрд бүр үзэгдэж харагдахаа болилоо. Бас л над шиг үйлийн үрээ эдлээд багш нарынхаа араас гүйж байгаа биз. Миран ч яах вэ? Бас холбоо сүлбээ байгаад байгаа юм. Ээ тэр бусдыг нь ч мэдэхгүй ээ. Золигнууд хаагуур юу хийж явдаг юм бол доо?

Хэд хоног бусад хичээлийнхээ багш нарыг найрч хамаг арга ухаанаа сийлж, өөрөөсөө сайн хүнгүй болгоод авав. Өнөө цагт ийм л байх хэрэгтэй. Хэчнээн онц сураад яах юм? Хүний арга эв олно гэдэг чинь бас л авьяас шүү дээ. Гэхдээ яг үнэндээ хичээлдээ сайн биш ч арай ч нойлын ногоон тэг биш гарууд нэг тиймэрхүү голын балиар заваан зальтай зантай байх юм аа. Хичээлдээ мундаг хүүхдүүд нь авах ёстой оноогоо аваад л явах юм араас нь мань мэт шиг гарууд суганы үс хийж пялдаганаж л явах юм даа. За тэгээд ажлын талбар дээр гараад л яг жинхэнээсээ хичээнэ за юу! Ёстой ажлыг хэд нугалж хийгээд даргынхаа хайртай ажилтан нь болно.

Өнөөдөр Бюн ааштын хичээл орно. Одоо хоёр долоо хоног тэсчихвэл энэ нэг юмны толгойн дээр шил хагалаад алга болоод өгнө дөө. Хичээл орох ангид нь иртэл хүмүүс ирээгүй Бюн аашт ганцаараа сууж байв. Тэгэхээр нь түүн рүү муухай харсаар хамгинй хойд ширээнд очиж суугаад Миран руу зурвас бичтэл өнөөдөр Бюн ааштын хичээлийг тасална гэв. Мэдсэн бол би ч бас тасалдаг байж. Угаасаа энэ нэг юмны хичээлийн дүн бараг гарчихсан болохоор нээх ирээд байх шаардлагагүй байсан. Ашш миний энэ үнэнч хичээлдээ суух их хүслийг үү?

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now