Арван дөрөв

1.1K 177 25
                                    

Өглөө Бэкхёнд тас тэврүүлчихсэн сэрэв. Өчигдрийн уусан юмнаас болоод толгой жаахан өвдөж байна. Ядаж байхад Бэкхён тас тэврээд унтчихсан болохоор бүр манарчихлаа.

Би Бэкхёний хамрыг чимхээд "Хөөе, сэрээч!" гэтэл өнөөх чинь орилоод л босоод ирэв.

Бэкхён: Өчигдөр их намуухан тайван сайхан байсан байж одоо яагаад хүн тамлаад эхлэв дээ!

Би: Согтуу байгаагаар далимдуулж үнссэн хүнийг шийтгэж байна.

Тэгсэн Бэкхён муухай инээсээр буцаж орондоо хэвтээд намайг ч бас татаад хөнжил дотор оруулчхав.

Гэнэт л өрөөнд хүн орж ирж байгаа бололтой хаалга дуугараад удалгүй "Хөөе хоёроо!" Гээд Чанёолын дуу өрөөгөөр хадав. Одоо яана аа!

Би амьхандаа Бэкхёний орноос өөрийн ор руу үсрэх гэтэл Бэкхён тас тэвэрчхээд хөдөлгөсөнгүй. Тэнэг чинь яах гээд байгаа юм?

Чанёол: БИ ЮУ ХАРЧХАВ АА? АА!

Би: ЯАВ?

Чанёол: ТА ХОЁР ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ?

Бэкхён: Дөнгөж сэрээд л~

Чанёол: ҮГҮЙ ЭЭ! НЭГ ОРОН ДОТОР ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ?

Би: Хэвтэж байна!

Чанёол: АА ҮГҮЙ ЭЭ! ТА ХОЁР~

Үгийг нь тасалдуулан Бэкхён өөрийнхөө дэрийг аваад Чанёол руу шидээд сунайсаар орноос босов.

Чанёол одоо болтол болоод байгаа зүйлийг гайхаад бүлтгэнээд зогсоод байв. Уг нь би л Бэкхён бид хоёрын одоогийн харилцааг гайхаж ингэж царайлаг ёстой юмсан...

Чанёол: Та хоёр үерхээд байгаа юм уу?

Бэкхён: Тийм.

Би: Үгүй.

Тэгсэн Бэкхён, Чанёол хоёр над руу хоёул хоёулаа зэрэг эргэж харав. Би буруу юм хэлчхээ юу?

Би: Яасан?

Бэкхён: Тэгээд чинийхээр бид хоёр үерхээгүй яасан юм?

Би: Явалдаж байна.

Чанёол: АЙН?

Бэкхён: ЯМАР НУУЦ АМРАГУУД БИШ ДЭЭ!

Чанёол: ЮУ ВЭ?

Би: Би лав чамтай хэзээ үерхэж эхэлснээ мэдэхгүй л байна шүү!

Чанёол: АЙН?

Бэкхён: Өнгөрсөн шөнө! Ойролцоогоор долоон цагийн өмнө.

Чанёол: ЮУ?

Бэкхён: Чи дуугүй байж бай! Юугаа хийгээд өрөөнд орж ирээд орилоод гурвалжин дөрвөлжин юм болгоод байгаа юм?

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now