Дөрөв

1.4K 193 10
                                    

Ингэж амьдрахаар үхээд өгье!

Миран: Яаж яваад бүгдээрээ холбоо сүлбээтэй болчихдог байна аа?

Би: Яаж мэддэг юм?

Сүён: Тэр ч яах вэ? Одоо чи яана аа?

Би: Үхээд л өгөхөөс.

Би: Ерөөсөө ингэе! Би машинтайгаа ангал руу үсрээд үхлээ.

Миран: Чамд машин чинь байгаа юм уу?

"Байхгүй" гэсээр санаа алдтал нөгөө хоёр ч бас өөдөөс санаа алдаад хэсэг дуугүй байж байгаад утсаа тасаллаа. Ер нь яагаад ийм азгүй байдаг юм бэ? Үгүй ээ! Яахаараа бүгд ураг төрөл хамаатан садан болоод таарчхав аа? Хару эгчийн бас Үжү эгчийн найзууд ч яах вэ? Тэр багш одоо өдий өндөр насалчхаад найзуудтайгаа юу хийж яваа юм? Тэгснээ багшийн нэг сонин өндөг шиг найз нь Үжү эгчийн төрсөн ах болж таараад л... Нэг мэдсэн дөрвөн ширээ нийлчихсэн байсан за юу! Тэгээд тэр дунд юу болох уу? Согтож, халцгаасан хүмүүс ах дүүс, амраг садантайгаа нийлж аваад... Эвв!
Би гэж нэг юм өчигдөр багштай таарснаас хойш таг согтчихсон. Чан хэлэхдээ миний муу найз салхинд цохиулсан байна гэсэн. Яах гэж далжганаж гүйгээд гадаа гарав даа! Ахх толгой!

Ямартай ч би үхэх ялтай хэрэг үйлдсэн. Би угаасаа сургуулиа төгсөж чадахгүй. Үүнийг бол баттай мэдэж байна.

Өмнөх өдөр

Бэкхён: Исо?

Би: Биш ээ, Исү байна.

Бэкхён: Айн?

Би: Өөрөө намайг миний ихэртэй андуураад байна.

Бэкхён: Чи чинь сая л багшаа та энд юу хийж байгаа юм гэсэн биз дээ?

Ёо! Яадаг өвгөн бэ? Нэгэнт л худлаа ярьж бултаж чадахгүйгээс худлаа инээж байгаад шуудхан зугтаалаа. Архины халуунд ч юм юм хийж байна даа. Багшийг гөлөг шиг төөрүүлж хаячхаад ширээн дээрээ иртэл Үжү эгчийн найзуудтай нийлчихсэн бараг хориод хүн тэнд бут авч байв. Үгүй ээ, энэ чинь одоо...

"Хүүе! Исо хаагуур юу хийгээд яваад байдаг юм? Ууя, тулгая, урагшаа, төлөө!" Гэсээр Үжү эгч намайг татаж аваад голд оруулан ам руу цутгаж гарав. Чи л миний сайн дүү, нэг дүгээр курсдээ яасан хөөрхөн охин байлаа даа! Гэж ирээд л... Үжү эгч намайг их сургуульд ороход чиглүүлэгч багш болж тусалсан юм. Тэгээд л ингэж байхгүй юу! Би ч удалгүй нөгөө хэдийнхээ голд орчихсон ёстой үзэж тарлаа. Яг үнэндээ болохоо больчихсон гэдгээ мэдээд байгаа ч уухаа зогсоож чадахгүй нь ээ!

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now