Special chapter: Love Again

1.3K 167 36
                                    

Би "Яах вэ?" гэсээр шаналан хатан хана налан зогсоход Миран дуугүй зогсож байснаа гэнэт "Дунхёгийг аваад явах уу?" гэв.

Би: Хэчанаар яадаг юм? Цаадхын чинь ам нь л ажиллалаг болохоос гүйнэ мүйнэ гэж гурилдана шүү дээ! Оронд нь би өөрөө эрэгтэй болж жүжиглэсэн нь дээр биз.

Миран: Найзын чин сэтгэлээр нөхрөө ганц өдөр чамд зээлье л гэсэн юм. Болио, боль!

Би: Та нар чинь бөөндөө л нөхрөө зээлье гэх юм. Сүён, Жэин, Еэрим гурав бас Чан, Чанёол, Жунин гурвыг аваад яв ч гэх шиг. Би хүн амьтан хуурах гэж байсан бол ч яах вэ? Жисонийг ч хамаагүй чирээд гүйчихнэ.

Миран: Хөөе! Миний газар дээрх ганц дүүг яах гээд байгаа юм!

Би: Зүгээр жишээ хэлж байна. Хүүхэд том болох ч хэцүү юмаа. Спортын өдөрлөг ч гэх шиг. Биднийг ер нь бага байхад тийм юм болдог байсан юм уу даа?

Миран: Мэдэхгүй ээ. Би дунд сургуулиасаа өмнөх юмаа санадаггүй шүү дээ!

"Ясаа хугалаад байхаар тэгж байгаа юм. Энэ яс чинь бас судас шиг янз бүрийн юм биеэр чинь гүйлгэж байдаг юм гэсэн" гэхэд Миран "Зүгээр байхад хугарчихдаг байсан ясыг би яах юм? Албаар биш шүү дээ!" гэж орилоод гэнэт уурлаад эхлэв.

Би "Юундаа уурлаад байгаа юм?" гэж гайхан асуухад Миран ч бас өөдөөс том нүдлэн харсаар "Би сая уурласан уу?" гэв.

Би: Наад мэдрэл чинь зүгээр үү?

Миран: Мэдэхгүй ээ. Би ойрд харин гэнэт байж байгаад л уурлаад, гэнэт инээгээд л байгаа. Дунхёгтой өдөрт хэд муудаж сайндаж байна гэж бодож байна!

"Дөнгөж гуч хүрэх гэж байж зөнөөд байгаа юм уу?" гэхэд Миран өөдөөс дуугүй харж байснаа гэнэт уйлаад эхлэв. Тэгэхээр нь би бүр цочролд орсон амьтан яахаа мэдэхгүй ангайсаар зогсож байгаад гялс утсаа аван Хэчан руу залгаад "Ий Дунхёгаа! Энэ сэтгэцийн өвчтэй хүүхнээ аваад эмнэлэг яв!" гэж хэлээд утсаа таслалаа. Миний асуудлыг шийдэх гэж ирсэн юм уу? Бүр нэмэх гэж ирсэн юм уу? Аа!

...

"Жинёнаа хоолоо идээрэй!" гэсээр хоолоо ширээн дээр тавихад Жинён зурагтаа унтраан чимээгүйхэн гүйж ирээд ширээн дээр ирж суув. Тэгээд генээр удамшиж ирсэн зуршлаараа аягатай ус хийж уугаад хоолоо идэж эхлэлээ.

Би: Жинёнаа хоолны өмнө ус ингэж ихээр уувал наад ходоодонд чинь хоол багтахгүй гэж хэд хэлэх вэ?

Жинён: Ингэхгүй л бол цаанаасаа болохгүй санагдаад байдаг юм шүү дээ! Ээжээ!

"Ядаж бүтэн аягаар нь биш, ганц балгаад л хоолоо идэж бай. Ойлгосон уу?" гэхэд Жинён толгой дохиод чимээгүйхэн хоолоо идлээ. Өдөр хоног өнгөрөх тусам л энэ хүүхэд улам л бага ярьдаг болоод байх юм. Нөгөө хэдийн асрамж халамжинд өдөр бүр бөөцийлөгдсөөр байгаад дасчихсан. Тэгсэн тэр хэд мэдээж өөрсдийн хувийн амьдралтай нас нь явахын эрхээр Жинёнд зарцуулах цаг нь багасаад бараг сардаа ганц осолдохгүй уулзах юм. Тэр хэдэд битгий хүүхэд ингэж бөөцийлж эрхлүүлээд бай гээд байхад үүрд иймээрээ байхгүй байж хүүхдийн сэтгэл зүйгээр тоглоод хаячих юм!

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now