Арван ес

1.1K 154 26
                                    

-          ЖИНЁНАА!

Гэрээр дүүрэн Исо орилж таван настай хүүгийнхээ араас хувцсыг нь бариад гүйх бол Жинён ээжээсээ зугтаан гүйнэ.

Буйдан дээр суугаад зурагт үзэж байсан Жэмин "Өдий насалчхаад ганц хүүхдийн арга олж чадахгүй" гэсээр түүнээс Жинёний хувцсыг аваад цааш явав.

Исо ч Жэминий зүг рүү муухай харан "Чи наад хүүхдээ авах уу?" гэж орилсоор хоцров. Эрэгтэй хүүхдийн хөдөлгөөнтэй гэж яана...

Исо: Хурим дээр энэ Жинёнийг гэрт нь хүлээд үлдээчих үү?

Миран: Тэгээд чи өөрөө дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэж үү?

Исо: Тийм ээ.

Чан: Хар нялхаар нь хаяж яваад ирсэн болохоор чинь чиний үгэнд орохгүй байгаа юм!

Исо: Харин ч хоёр настайд нь явсан шүү. 

Сүён: Жинёний ирээдүйд санаа зовох юм. Исо ээж нь гэхээр л...

Исо: Би тэгээд та нарыг ав гэж хэлээд байгаа биз дээ?

Тэгсэн цаад өрөөнөөс Хичан, Жэмин хоёр Жинёнийг цэмцийтэл нь хувцаслаад хөтлөөд гараад ирэв.

Исо "Жаахан маамуу харахыг хүсэж байвал томоотой байсан чинь дээр шүү! Ирээд хоолоо ид" гэтэл нөгөө хоёр чинь Жинёнийг бараг бурхан тахил шиг ширээн дээр залаад ам руу нь хоол халбагадаж өгөөд эхлэв. Исо Жинёнийг эртнээс биеийг нь даалгуулах гэхээр л аавууд нь ирээд эрийн байлай амьтан болгочих юм.

Исо: Та хоёр хүүхдэд зүгээр халбагыг нь өгөөд өөрсдөө хоолоо гудрах уу?

Хичан: Энэ нялх амьтан ам руугаа хоол хийгээд идээд байна гэхээр хүн болчихжээ, хүн болчхож.

Жэмин: Жаахан улаан юм байсан одоо арай том шар амьтан болчихсон.

Тэгснээ л Жэмин Жинён руу хараад хэлээ хазаж яриад эхлэв. Ингэх болгонд нь би байтугай Жинён хүртэл хачин царайлна. Хүүгээ жаахан том болохоор нь эд нартай уулзуулж байхгүй ээ. Өөрсөд шигээ хачин амьтан болгоод хаячихна.

Би хувцсаа солиод гарч иртэл тэр хэд бөөгнөрөөд их л нухацтай нь аргагүй сууж байв. Би сэмээрхэн очоод хартал Жинён тэд нарын голд Жэминий өвөр дээр "Энийг л авмаар байна" гээд тоглоом үзүүлээд сууж байв. Тэгсэн Жэмин, Хэчан хоёр авч өгнө, авч өгөлгүй яах вэ? Гээд л нөгөөхөө үнсэж үмхээд эхлэв.

Би: Битгий мөрөөд та нар! Тэр тоглоомыг чинь гэрт оруулахгүй шүү!

Жинён: Яагаад?

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now