Гурав

1.6K 220 19
                                    

"ИСО!" гэх дуугаар хойш эргэн хартал Бэкхён багш машиныхаа цонхоор толгойгоо гаргачихсан гараараа даллаад байж байв. Юу вэ? Энд юу хийж байгаа юм бол?

Би: Энд юу хийж байгаа юм?

Бэкхён: Чамайг авах гэж ирлээ.

Би: Яах гэж байгаа юм?

Бэкхён: Машингүй болгосон хариуцлагаа хүлээж байна.

Би: Нас дагаад ч юм уу? Их сүртэй болчихдог юм шиг байгаа юм тийм ээ?

Бэкхён: Дуугүй суувал суу!

Би: Сэтгэлийг чинь бодоод суухаас даа. Гэхдээ намайг сургуулийн урд байдаг дэлгүүрийн гадаа буулгаарай. Сургууль дээрээ хөгшин багштайгаа нэр холбогдсон хэрэгт ормооргүй л байна шүү.

Бэкхён: Залуухан гээч! Дөнгөж гучин насыг зооглож байна.

Би: Сэтгэлийг чинь бодоод дуугүй больё доо...

Би ч тэр, багш ч тэр юм ярилгүй явсаар сургуулийн урд байдаг дэлгүүрийн гадаа намайг хүргэж өгөв. Би худлаа үнэн дэлгүүр орохоор явж байтал дэлгүүрийн цонхноос Чан нүдээ бүлтийлгээд хараад зогсож байв. Энэ одоо тэгээд Бэкхён багшийг харчихсан уу?

Чан: Яагаад хамт ирж байгаа юм?

Би: Ойрхон амьдардаг болохоор машин засвараас гартал хариуцлага хүлээнэ гэсэн.

Чан: Өчигдөр өгсөн бол өнөөдөр орой гарчих юм биш үү?

Би: Мэдэхгүй ээ. Нэг хэсэгтээ машингүй байх болчхоод байна.

Чан: Тийм аймаар эвдрээгүй байсан биз дээ?

"Ёо Ий Чан! Би өөрөө ч ойлгохгүй байна. Алив наад гоймонгоосоо савхдуулаадах" гэж хэлээд түүний идэж байсан гоймонг булааж авав.

Чан: Жаахан савхдаарай.

Чан: Хөөе!

Чан: АА!

Чан: Заваан хүүхэн шүлсээ хийгээд байхдаа яадаг юм?

Би: Одоо ингээд минийх боллоо. Өчигдөр жаахан даарчихсан ханиад хүрэх гэж байгаа. Чи буцаагаад авбал ав.

Чан: Болио боль, өөрөө ид!

Би: Угаасаа идэх гэж байна.

Би: Ингэхэд Миран хаана байна? Та хоёртой тооцоотой. Өчигдөр яаж байгаа юм?

Чан: Би яаж мэддэг юм? Тэглээ ч бид хоёрт баярлаарай.

Би: Та хоёрыг дайрч ална. Мэдээтэй л яваарай.

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now