Найм

1.2K 198 10
                                    

Өдөр хоног өнгөрөөд л би ч сургуулиа төгсөж ажлын талбарт гарлаа. Яг ч гарчхаагүй байна л даа. Ер нь бол дараа долоо хоногоос нэг газарт ажилд орох гэж байгаа. Аав л нэг таньдаг хүнийхээ газарт ажилд оруулна гээд ярьчихсан байсан болохоор хурдан ажилтай болж байх шиг байна. Тэрнээс бол би ямар юмаараа ийм хурдан ажилтай болох вэ дээ... Аав, ээжийгээ шулаад л сууж байх биз. Аав, ээж ч хурдхан намайг цалинтай золгуулаад гэрээс хөөх бодолтой байх шиг байна. Би тэгээд л ажилд ороод хэдэн хувцсаа аваад гараад явах юм гэнэ. Юу гэж дээ... Юу гэж! Та хоёртойгоо үхэн үхтлээ амьдарна шүү дээ. Энэ айлын ганц охин нь байна даа энэ чинь одоо. Ер нь ганц бие амьдралаар амьдарч дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ дээ.

Шинэ ажилд орж байгаа хүн байна даа Миран, Сүён хоёртой уулзаж дэлгүүр хэсэж биеэн дээрээ нөмрөх хэдэн хувцас олж авав.

Сэрүүлгээ үүрийн таван цагаас хойш хангинуулсаар арай хийн долоон цагт босоод толинд харсан яг хамарны голд аймаар том улаан батга гарчихсан өглөөг угтав. Одоо яах юм бэ? Муухай царайлсаар угаалгын өрөөнөөс гарч иртэл ах намайг харснаа цочиж мочоод яагаад ч байгаа юм? Ойрд шивэртэй оймс нь ч нүдний үзүүрт харагдахгүй байсан овоо гэгээн дүрээ үзүүлж байх шив.

Би: Юундаа маяглаад байгаа юм?

Жонхан: Наад хамар чинь яачихсан юм?

Би: Батга хараагүй хүн шиг маяглаад байгаарай.

Жонхан: Үнэхээр л харж байгаагүй юм чинь айхгүй яах юм?

Би: Аа! Цаашаа бай ууртай байна шүү. Одоо энэ батгыг яана аа?

Жонхан: Шах, шах. Одоо яая гэх вэ ?

Би: Нээрээ шахчих уу?

Тэгсэн ах "Алив ах нь шахаад өгье!" гээд л шууд намайг дарж аваад час хийтэл нь батгыг минь шахаад хаячхав.

Би: ӨВДӨЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ!

Жонхан: Пүү Паа! Нүүр мүүрээ аятайхан угааж цэвэрлэж байгаач.
Энэ гарч байгаа юмыг нь хар даа.

Би ах руу нэг муухай харж аваад цааш очоод толинд хартал шахаад хаячихсан биш бүр аймаар хамар тэр чигтээ ув улаан юм болчихсон байв.

АААААААААААААААААААААА

Тэр хавиар үсэрч дэвхцэж арслан барс шиг архирч байгаад ухаан ороод цаг харсан найм болж байв. Тэгээд хурдхан нүүрээ будаж хамрандаа нэг сайн нялж аваад гэрээс цайгаа ч уулгүй гарлаа.

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now