Арван тав

1.1K 172 25
                                    

Бэкхён: Чи үнэхээр явах гээд байгаа юм уу?

Би: Тийм ээ.

Бэкхён: Би тэгээд яах юм?

Би "Яах юу байх вэ дээ? Ажилдаа л орохгүй юу!" Гэж хэлчхээд үргэлжлүүлэн юмаа бичиж байтал Бэкхён миний компьютерын дэлгэцийг хаав.

Бэкхён "Юн Исо! Надтай нэг тогтоод ярилцаад өг л дөө!" гэхээр нь харааны шилээ аваад түүн рүү хартал тэр санаа алдаад "Үнэхээр намайг хаяж явах гээд байгаа юм уу?"

Уур хүрч үхэх нь ээ. Би ямар нүгэл үйлдсэн болоод ингэж шийтгүүлэх ёстой юм бэ? Ахх!

Би түүн рүү муухай харан сандлаасаа босоод  "Явна, явна гээд байна. Ганцаараа явна! Явчхаж чадна!" Гэтэл Бэкхён сандарсаар намайг буцаан татан суулгаад "За, за. Ойлголоо битгий уурлаарай. Хүүхдэд муу"

Би цэцэг шиг насандаа нэг балай хөгшин залуугаас жирэмсэн болчхоод байна! Ийм байхад би яаж уурлахгүй байх юм. Ярилцаж шийдээд Бэкхён бид хоёр ч нэг гэрт орсон л доо. Гэхдээ л энэ хүн хааяа ёстой шаналгаатай яршигтай юм аа... Тэр өдөр унтаад хоцрох ёстой байсан юм. Үгүй ээ, очсон ч Бэкхёнаас хол байх ёстой байсан юм. Тэгээд эцсийн эцэст архинаас ч хол байх ёстой байсан юм. Би гомдолтой байна!

Бэкхён: Намайг хүлээж байгаад эмнэлэг явж болохгүй юм уу?

Би: Чиний хичээл тарах гэсээр байгаад миний авсан цаг дуусчихна.

Бэкхён: Тэгвэл орой гэртээ уулзах нь ээ.

Би: Тийм ээ, тийм!

Бэкхён: Жолоогоо болгоомжтой бариарай!

Би: Мэдэж байна, мэдэж байна. Үргэлж л үглэчих юм. Хамаг юм нь амаараа, үйлдлээрээ үзүүлэх юм байхгүй юу!

Тэгсэн Бэкхён инээгээд намайг татаж үнсэв. Түрүүнээс хойш олон юм ярьж байхаар үнсчихсэн бол би юу гэж уурлах юм. Энэ хүүхэд надтай хамт уурласаар байгаад сүүлдээ сатан боллоо.

Бэкхёнийг ажилдаа явсных нь дараа гэрээ хальт цэвэрлэсэн болоод эмнэлэг рүү гарав. Гурван сарын өмнө ахиж гадагшаа явж сурахаар шийдчихсэн Бэкхён той ч үерхсэн үерхээгүй хоёрын голд явж байтал энэ хүүхэд хаалга өшиглөөд ороод ирдэг юм даа. Одоо тэгээд өөрөөсөө найм ах хүнтэй амьдралаа холбох гээд л үзэж тараад байна.

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now