ЖэИн: Чи ингэхэд явах гэж байсан сургуулиа яасан юм?
Би: Жилийн чөлөө авчихсан.
Чанёол: Юу вэ? Явах гээд байгаа юм уу?
Би: Явалгүй яадаг юм.
Чанёол: Хүүхдээ яах юм?
Би: Ямар зөвхөн миний хүүхэд биш. Аавд нь үлдээгээд л алга болоод өгнө.
Чанёол: Бэкхёнаа сонсож байна уу?
Бэкхён: Харин ийм л юм яриад байгаа хүн дээ.
Чанёол: Ёстой гайхмаар хүмүүс юм аа.
Би: Би харин ч хүүхдээ төрүүлж өгөөд явж байна шүү!
ЖэИн: Тэгээд яах байсан юм?
Би: Хүүхэдтэйгээ хэнд ч хэлэхгүй алга болоод өгөх гэж байсан юм. Даан ч энэ Бэкхён гэж өлөн юм надаас нууцаар мэдчихсэн.
Чанёол: Айн? Нууцаар мэднэ гэж юу гэж байгаа юм?
Би: Яах вэ дээ? Би нуугаад хэлэхгүй байсан байсан эргүүлээд Бэкхён мэдсэнээ хэлэхгүй нуугаад л ажиглаад байсан байхгүй юу!
ЖэИн: Та хоёрыг ёстой ойлгохгүй юм.
Бэкхён буйдан дээр утсаа оролдож байснаа гэнэт босож ирээд гарах ажилтай болчихлоо гэв. Энэ ойрд аягүй сонин байгаа. Долоо хоногтоо зоолттой шөнө алга болдог.
Чанёол: Хаачих гэж байгаа юм. Одоо бараг арван хоёр болж байна.
Бэкхён "Ажил байна. Маргааш амралтын өдөр юм чинь ярьж сууж байгаад явахгүй юу" гэснээ гутлаа углаад алга болоод өгөв.
ЖэИн: Энэ хаачих гэж байгаа юм?
Би: Би яаж мэдэх вэ дээ?
ЖэИн: Хаашаа явах гэж байгааг нь асууж шалгаадаггүй юм уу?
Би: Шалгаасан ч хэлэхгүй байгаа юм чинь.
Чанёол: Юу вэ? Ганцаар ч тогтохгүй гардаг юм уу?
Би: Тийм.
Чанёол: Тэгээд чамд яах талаараа хэлэхгүй байгаа юм уу?
Би: Тийм гээд байхад.
ЖэИн: Ингэж гарч явчхаад хэзээ ирэх үү?
Би: Үүрээр
Тэгсэн тэр хоёр дуугаа хураагаад биен рүүгээ дохиод эхлэв. Ёстой нэг!
Би: Би та хоёрын одоо бодож байгаа юмыг мэдэж байна.
ЖэИн: Тэгээд чи яаж тэвчээд байгаа юм?
Би: Яршигтай байна. Үнэндээ ойрд энэ бүхэнд харамсаад байна. Ямар хүнийг нь таньж мэдэлгүй нэг гэрт ч орчихсон.