1. 4 хэсэг

66 10 20
                                    

Хүн төрөлхтөн үүссэн цагаас л сайн болон муу гэх ойлголт гарч ирсэн. Энэ ойлголтыг дагаад ч тэр үү дэлхий ертөнц дээр мууг дарж, хүмүүсийг амар амгалан байлгах хүмүүс байдаг болсон юм.

Харин солонгос улсын хувьд тийм хүн байсангүй. Гэтэл 7 жилийн өмнө нэгэн бүлгэм гарч ирсэн нь "GTS" байлаа.

-Одоо үе-

: Та яаж ийм залуу насандаа Хак компанийг унагалгүй, удирдаж явна вэ?

Берет малгайтай, таяг тулсан охин сэтгүүлч рүү инээмсэглээд: Магадгүй гэр бүлийнхэн минь надтай үргэлж хамт байдаг болохоор тэр биз.

Охин өөр хариулт өгөлгүй, томоор "Хак" гэх нэртэй байгууллага руу орсон бол ард нь олон сэтгүүлчид түүнээс асуулт асуусаар үлдлээ.

Захиралын өрөөнд хэн нэгнээс мэдээ хүлээх тэрхүү хачирхалтай охины өмнө "Хак Кван" гэсэн бичиг байх аж.

Кван: Одоо болтол олоогүй л байна уу?

Кан туслах: Тийм ээ.

Кван уртаар санаа алдаад: Өөрсдийгөө үнэхээр сайн нуужээ.

Гадаа бороо үл зогсох мэт орж, гудамжинд хүмүүс уур уцаартайгаар зөрнө.

Кан туслах: Хатагтай, бид урвагчийг барьчихлаа.

Кван: Оруулчих.

Гаднаас хар хувцастай хүмүүс нэгэн эрийг чирсээр оруулж ирээд, Кваны өмнө сөгдүүлэв.

Кван: Та яагаад байгууллагын мөнгөнөөс завшиж авсан юм?

: Энэ компани чам шиг жаахан охинд зохихгүй!

Кван: Нас бага байхаараа л юу ч мэдэхгүй гэдэг нь ташаа ойлголт.

: Чи юу ч мэдэхгүй!

Кван: Би юуг мэдэхгүй гэж?

: Чи бол баян хүүхэд. Чи ямар ч зовлон мэдэхгүй!

Кван: Би гэр бүлээ алдах зовлон, ганцаардах, айх, гадуурхагдах зовлон, бусдад шүүмжлүүлж, чичлүүлэх зовлон, ганц алдаа гаргасныхаа төлөө шийтгүүлэх зовлонг мэднэ. Хэлээч, би ямар зовлонг мэдэхгүй гэж?

: ...

Кван: Би таниас нэг зүйл асууя. Нэгэн гайхамшигтай зорилгын төлөө цохилдог байсан зүрх 4 хэсэгт хуваагдчихвал яах вэ?

Өнөөх эр юу ч дуугарсангүй. Энэ байдалд Кваны бодсон бодол бол "Тэр хариултыг нь мэдэхгүй юм болов уу? Эсвэл асуултыг нь ойлгохгүй байгаа юм болов уу?" байлаа.

4 Pieces of HeartWhere stories live. Discover now