"Удаан уулзсангүй шүү" гэсээр цагдаагийн дүрэмт хувцастай, 20 давсан, залуухан эрэгтэй Кваны ажлын өрөөнд орж ирлээ. Түүний энгэр дээр "Ким Дунхён" гэсэн нэр тод харагдах аж.
Кван: Өө, Дунхён ахаа. Ямар нэгэн хэрэг гарсан юм уу?
Дунхён Кваны толгойг илэн: Манай хөөрхөн Кван өсчихсөн юм уу даа?
Кван: Тийм байна уу?
Дунхён инээгээд: Тийм байна. Ах нь И Сон Жүнтэй холбоотой мэдээлэл авчирлаа.
Кван: Нээрээ юу?
Дунхён: Аанхан. Хоёулаа ойрхон кафе орох уу?
Кван: Тэгье.
Кафед хөл хөдөлгөөн ихтэй ба түүний хажуугаар намуухан хөгжим эгшиглэнэ.
Дунхён захиалсан цайгаа уун: И Сон Жүний үнэнч туслахуудын нэг сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн гэнэ.
Кван: Сэтгэцийн эмнэлэг ээ?
Дунхён: Хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэх таамаг байгаа ч баталгаатай биш. Тэр туслах нь одоо 40 орчим настай, нэг охинтой ба тэр нь 20 нас хүрч байгаа юм байна лээ. Миний бодлоор И Сон Жүн тэр туслахаа хөгширсөн болохоор нь мэдээлэл алдуулж магадгүй гээд охиноор нь сүрдүүлж чимээгүй болгосон нь энэ байх.
Кван: Тийм байх нь.
Дунхён: Түүнийг өөрийн талдаа оруулж чадвал маш их мэдээлэл авах байх.
Кван: Тэр ч тийм шүү.
-Энэ үед-
Хэбёол: Та хоёр хаачих гэж байгаа юм?
Жисү: Салхинд хальт гардаг юм уу гээд л.
Хэбёол: Би яг гаръя гэж бодож байсан юм. Хамт гаръя.
Сүхён: Өө, яах юм бэ. Бид хоёр жаахан хол явна.
Хэбёол: Хол нь хамаагүй э-
Сүхён, Жисү хоёр Хэбёолыг юм хэлэхийн завдалгүй гараад гүйчихэв.
Хэбёол: Пээ, энэ хоёр чинь ямар хурдан гүйдэг юм бэ? Тоос манаргаад л гүйж өгөх шив. Ганцаараа л гарахаас.
Хэбёол ганцаараа сүү уусан шигээ энэ тэрүүгээр тайван гэгч нь алхана.
Хэбёол: Амар тайван байх чинь ийм сайха- Яаа!
???: Ёоё, миний толгой.
YOU ARE READING
4 Pieces of Heart
Mystery / ThrillerТэр нэгэн өдөр гайхалтай зорилгын төлөө цохилдог байсан зүрх бутран 4 хэсэг хуваагдсан юм. ~ Бүгд зүгээр болох болно оо, амлаж байна. Анхаарах нь; 1. Ямар нэгэн фанфик биш болно. 2. Новш болон ойролцоо үгнүүд, цус аллага зэрэгт эмзэг бол бүү уншаара...