Кван: Та яагаад ийм зүйл хийгээд байгаа юм?
Беом Сок: Хэлээд байна шдээ. Би И Сон Жүнд ажилла-
Кван: Хэдийг хүсээд байгаа юм?
Беом Сок юу ч дуугарсангүй.
Харин Кван санаа алдаад, утсаа гаргаж ирэн: Сайн байна уу? Чихрийн үйлдвэр мөн үү? Тийм ээ, би Хак Кван байна. Би На Беом Сокын нэрэн дээр захиалсан онцгой чихрийн цуглуулгаа захисан даа? Тэрийгээ болиулах гэсэн юм аа.
Беом Сокын зовхи таталдаж эхлэхэд Юран: Юнжэ, зүгээр үү?
Юнжэ: Г-гайгүй л байх шиг… байна.
Беом Сок: Кван аа… чи нээрээ надад чихрийн цуглуулга захиалчихсан байсан юм уу?
Кван: Аанхан. Гэхдээ одоо та урвачихсан юм чинь больё доо.
Беом Сокын зовхи таталдсаар л...
Кван: Бас таны Франц руу явах аялалын тийзийг цуцлахаас.
Беом Сок: Чи аймар юм аа, Кван аа. Тоглоом байлаа! За, бос бос.
Беом Сок ийн хэлээд Юнжэг татан босгов.
Юнжэ хувцсаа гөвөнгөө: Кван тулдаа итгэсэнгүй шүү, тэ?
Беом Сок: Харин тийм ээ.
Юран: Худлаа байсан юм уу?
Кван инээн: Беом Сок ах үхсэн ч надаас урвана гэж байхгүй ээ. Ялангуяа дэлхийг тойруулна гэдэг амлалт авчихаад.
Беом Сок: За, харья дөө.
Юнжэ: Гэрт байсан зайрмаг, гүзээлзгэнэ дуусчихсан байна лээ. Замаараа авъя.
Юран: Ямар сонин үг вэ? Та гүзээлзгэний харшилтай биз дээ?
Юнжэ: Т-тийм л дээ.
Кван инээгээд: Миний хэлсэн зөв байгаа биз дээ, Юран эгчээ?
Юран: Тийм байна.
Юнжэ: Ю-юу зөв гэж?
Кван: Та Жисү, Сүхён эгч хоёртой хэрэлдсээр байгаад бүр дасчихаж.
YOU ARE READING
4 Pieces of Heart
Mystery / ThrillerТэр нэгэн өдөр гайхалтай зорилгын төлөө цохилдог байсан зүрх бутран 4 хэсэг хуваагдсан юм. ~ Бүгд зүгээр болох болно оо, амлаж байна. Анхаарах нь; 1. Ямар нэгэн фанфик биш болно. 2. Новш болон ойролцоо үгнүүд, цус аллага зэрэгт эмзэг бол бүү уншаара...