Сон Ү: Ю-юу?
Кван: Юу ч биш дээ. Зүгээр л хэрэггүй зүйл ярьчихлаа.
Сон Ү: Ү-үгүй ээ, тийм биш. Үнэндээ… анх харахад чи надад их таалагдсан.
Кван: Тийм гэж үү?
Сон Ү: Т-тийм ээ.
Кван: Тэгвэл одоо таалагдахгүй байгаа байх нь.
Сон Ү: Үгүй шдэ!
Кван инээн: Сонин л юм.
Сон Ү: Т-тийм сонин байна уу?
Кван: Үгүй дээ, үгүй. Зүгээр л сонирхолтой санагдчихлаа. Ингэхэд чи аавдаа дуртай юу?
Сон Ү: Үгүй.
Кван: Тэгвэл азтай байна. Тэр чиний төрсөн аав биш.
Сон Ү: Тийм үү?
Кван: Аанхан. Хэрвээ хүсвэл би чиний аавын тухай ярьж өгье. Гэхдээ нэг болзолтой.
Сон Ү: Ямар?
Кван гараа алдлан: Намайг тэвэр.
Сон Ү гайхсан боловч эв хавгүйхэн түүнийг тэврэхэд Кван түүнд улам наалдаад: Хүнд тэврүүлээгүй удаж шүү. Хамгийн сүүлд хэзээ тэврүүлснээ ч санахгүй байна.
Сон Ү: Их зовсон байх даа.
Кван: Тэр ч тийм шүү.
Сон Ү: Чи надад өөрийнхөө тухай ярьж өгөх үү?
Кван гайхсан ч: Тэгье ээ. Харин эхлээд чиний аавын тухай ярьцгаая.
Сон Ү Кваныг тэврэнгээ түүний юу ярихыг тэвчээртэй хүлээн сууна.
Кван: Төрсөн аавыг чинь И Жин Вү гэдэг. 12 жилийн өмнө осолд орж нас барсан. Тэр үед чи 5 настай байсан болохоор аавынхаа тухай санахгүй байгаа байх. Ээж чинь тэр үед юу хийхээ мэдээгүй учраас И Сон Жүн дээр ирсэн юм. Гэхдээ чи түүнийг буруутгаж болохгүй. Чиний төлөө л энэ бүгдийг хийсэн шүү дээ.
Кваны хоолой зангирахад Сон Ү түүнийг чанга тэврээд: Хэлсэнд баярлалаа.
Кван: Зүгээр дээ. Өө, энэ чимээг сонсож байна уу? Гадаа бороо орж байна. Хэрвээ чадах байсан бол чамайг дагуулж гараад гүйх сэн. Даанч миний хөл...
Сон Ү: Чамайг зүгээр болох үед дараагийн борооноор гүйцгээе.
Кван: Сайхан санаа байна. Харин одоо би өөрийнхөө болон энэ бүхэн яаж эхэлсэн тухай яръя.
Сон Ү: За.
Энэ бүх холион бантан, цусан дайн 13 жилийн өмнө анх Хак компани байгуулагдах гэж байх тэр үед эхэлсэн юм...
ESTÁS LEYENDO
4 Pieces of Heart
Misterio / SuspensoТэр нэгэн өдөр гайхалтай зорилгын төлөө цохилдог байсан зүрх бутран 4 хэсэг хуваагдсан юм. ~ Бүгд зүгээр болох болно оо, амлаж байна. Анхаарах нь; 1. Ямар нэгэн фанфик биш болно. 2. Новш болон ойролцоо үгнүүд, цус аллага зэрэгт эмзэг бол бүү уншаара...