18. Wedding

23 3 166
                                    

- Хоригдол 9731 эргэлт ирлээ.

Харгалзагчийн хахир хүйтэн дуунаар гар нь салгалахаа болиод удаж буй бололтой, нүднийх нь доогуур хар зураас үл мэдэг гарсан хөгшин эр эргэлтийн өрөөнд орж ирэв.

Эр өөрийг нь эргэж ирсэн нэгэн болох өсвөр насных гэмээр охиныг хараад зүрх нь урьд өмнө нь цохилж байгаагүйгээрээ хүчтэй цохилж, царай нь цонхийлоо. Тэр охины нүд рүү үл харан зөвхөн доошоо харан яг л гэм хийсэн хүүхэд шиг гараараа оролдоно.

Харин охин түүний үйлдэл бүрийг анхааралтай ажиглаж байв. Хэдэн хормын дараа тэр гүнзгий амьсгаа аваад чимээгүй байдлыг эвдэн ам нээлээ.

Кван: Та намайг яах гэж ирснийг гайхаж байгаа байх. Би тань руу элдвээр дайрч, үг хэлээр доромжлох гэж ирээгүй ээ. Зөвхөн жинхэнэ үнэнийг мэдэхийг л хүсэж байна. Намайг мартсан гэж бодож болох ч би тэр шөнийг сайн санадаг. Аавын эелдэг үгс болон таны үл зогсох нулимс... Боломж байхад яагаад энэ бүхнийг зогсоогоогүй юм бэ? Та өшөөгөө хангалттай авчихсан байсан. Мөн та энэ бүхнийг буруу гэдгийг мэдэж байсан шдээ. Тэгээд яагаад?

4 жилийн өмнө болсон бүхнийг эргэн санах тэрхэн хоромд Кваны хоолой зангирч, нүднээс нь юу юугүй нулимс нь урсахад бэлэн байлаа.

Харин И Сон Жүн өнгөрсөн бүхнийг эргэн санаж буй бололтой хэсэг чимээгүй байснаа уртаар санаа алдаад ярьж эхлэв.

- Чиний хэлдэг зөв өө. Би өшөөгөө хангалттай авчихсан байсан. Буруу гэдгийг нь ч мэдэж байлаа. Хамгийн анх яагаад энэ бүхэн эхэлсэн бэ гэхээр би айлын ганц хүүхэд болж төрсөн юм. Манайх гэдэг айл тааруухан амьдралтай байв. Гэсэн ч би дутах юмгүй л өссөн. Намайг сургуулиа төгсдөг жил ээж минь хүндээр өвдлөө. Тэр үед би ээжийнхээ эмчилгээний төлбөрийг хийхээр өдөр шөнөгүй байж болох бүхий л ажлыг гололгүй хийж байгаад танай компанийг олсон юм. Жирийн ажилтны цалин нь эмчилгээний төлбөрийн хаана нь ч хүрэхээргүй бага байв. Би нэлээд гайгүй толгойтой байсан болохоор Хак компанид өндөр албан тушаалаар орохыг хүссэн ч аав чинь зөвшөөрөөгүй юмдаг. Удалгүй ээж минь нас барж, би танай гэр бүлийг үүнд буруутгасан. Энэ бүхний дараа 9 жилийн турш олон ч зүйл болж би эцэст нь хүссэн өшөөгөө авч чадсан байв. Харин 4 жилийн өмнө...

Тэр ийн хэлээд түр зогслоо. Кван, И Сон Жүн хоёр хоёул 4 жилийн өмнөх явдлыг толгойдоо төсөөлцгөөнө.

-4 жилийн өмнө-

И Сон Жүн Хак гэр бүлийг амжилттай занганд оруулсны дараа Кваны аав Хак Хёон Жү, И Сон Жүн хоёрын дунд бяцхан яриа өрнөжээ.

4 Pieces of HeartDonde viven las historias. Descúbrelo ahora