6. Enemy or...?

46 7 265
                                    

Кван хулгайлагдаж, Беом Сок ирснээс хойш 4 хоног өнгөрчээ. Охид идэх нь идэж, унтах нь унтаад л амар тайван өдөр хоногийг өнгөрөөнө. Харин Беом Сок Хавайд амарч байгаа бол Кван эмнэлэгт хэвтэж байлаа. Яг л энэ ертөнц дээр муу зүйлс байхаа больсон мэт. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй...

???: Чи миний өмнө сөхрөх болно, Хак Кван. Тун удахгүй!

Кван найтаагаад: Ханиад хүрч байгаа юм байх даа?

Эмчийн үзлэгийн дараа Кван өрөөндөө ганцаархнаа үлдээд, хамгийн дуртай номоо уншин суулаа. Удалгүй эмчийн хувцастай, цагаан амны хаалт зүүсэн, биеэрхүү залуу орж ирээд "Үзлэг хийхээр ирлээ" гэв. Кван юу болж буйг төвөггүйхэн ойлгон, таягаа шүүрэн авч, хамгаалах байрлал авлаа.

Залуу: Нэмэргүй ээ.

Үнэхээр ч залуугийн хэлснээр нэмэр байсангүй. Хүчний ялгаагаар залуу дийлж, Кваныг хүлэн авч гарав. Нүд, гар, ам гээд бүх юмыг нь хаасан учир Кван түүнийг хаашаа явж, юу болж буйг үл мэднэ. Нэлээн удаан явсны дааа нэг газар ирээд зогсох нь тэр.

Хэн нэгний нааш ирэх чимээнээр Кван түүнийг эрэгтэй хүн байна хэмээн таамаглав. Кваны таамаглал зөв байж тэр хүн эрэгтэй хүн байлаа.

Эрэгтэй: За, за, за. Энд хэн байгааг хараач ээ? Хак Кван биш үү?

Кван түүний хоолойг сонсох тэрхэн агшинд хамаг бие нь хөшин, чичирч эхлэв.

Кван: Ч-чи… Пак Ён Сү?

Эрэгтэй түүний нүдний хаалтыг аваад: Бинго!

Түүнийг хараад Кваны нүдэнд айдас, түгшүүр бүгд хуралдаж эхлэлээ. Өмнөх бараан дурсамж нь нүднийх нь өмнө жирэлзэнэ.

Кван: Н-надаас ю-юу хүсээв?

Ён Сү: Яагаад чичрээд байгаа юм?

Тэр ийн хэлээд Кваны хацрыг илбэлээ. Харин Кван нүдээ анин чичэрсээр.

Ён Сү: Гэснээс нүд, хөл хоёрт чинь юу тохиолдоов? Үзэсгэлэнтэй харагдаж байх чинь ээ. Харамсалтай нь зүүн хөлөн дээр чинь үлдээсэн сорви байхгүй болчихсон байна. За, тэр ч яахав. Би Хак компанийг Хюүнсог өвлөж авах байх гэж бодсон. Америкаас иртэл чамайг удирдаж байгаа гэхээр нь их гайхсан шүү. Аав чинь толгойндоо юмтай бололтой, үгүй гэж үү?

Кван өөр тийшээ хараад шүдээ зуухад Ён Сү уурласан бололтой түүний эрүүнээс татан өөр рүүгээ харуулан, заналхийлсэн өнгөөр: Намайг үл тоогоод байгаа юм уу?

4 Pieces of HeartWhere stories live. Discover now