И Сон Жүн: Аргагүй л Хак компани шүү. Ийм хурдан олоод ирэх гэж. Аан бас GTS.
Хэбёол: Өнөөдөр чи үхэх болно.
И Сон Жүн: Тэгж бодохгүй л байна шүү.
Түүнийг 30 гаруй хүн тойрч зогсоход И Сон Жүн зүгээр л яваад өгөв.
Сүён: Түүнийг алдах нь!
Юран: Бид эднийг аргалчихъя. Та хоёр яв даа.
Хэбёол: Найдлаа шүү.
Тэднийг явахад Юран бээлий өмсөн, гараа дуугаргаад: Бүгд дайраад!
-Хэбёол, Сүён 2-
Хэбёол: Наанаа зогс, хөгшин төгзөг минь!
Сүён: Чамд одоо зугтах газар үгүй.
И Сон Жүн: Би хичээнгүй хүмүүст дуртай. Гэхдээ тэдний хүслийг мохоох бүр ч дуртай.
Тэр тэгж хэлээд буу гаргаж ирээд тэдэн рүү буудаж эхлэлээ. Харин Хэбёол, Сүён хоёр хананы цаана нуугдана.
Хэбёол: Хөгшин юм байж уйддаггүй юм байх даа?
Сүён: Чи уйдуулж яах гээд байгаа юм?
Хэбёол: Яахав дээ. Гэхдээ буу авдаг байжээ.
Сүён: 4 жил буу хараагүй би ч больж дээ.
Хэбёол: Хоёулаа нөгөөхөө хийх үү?
Сүён: Сайхан санаа байна.
Энэ бол Хэбёол, Сүён хоёрын цаг! Тэд зэрэг И Сон Жүний зүг сүлжилдэн гүйв. Тэдний хийж буй бүх зүйл нь яг л тольны тусгал мэт. Ямар ч үггүйгээр нэгнээ мэдрэн, үйл хөдлөлөө тааруулна. Энэ бол зөвхөн Ким Сүён, Гү Хэбёол нарын хийж чадах, 2 жилийн турш бэлдсэн онцгой хослол юм.
-Кваны байгаа газар-
Юран: Хатагтай, та зүгээр үү? Яаралтай түргэн дуудаарай!
Кван үгээ зөөж ядсаар: Тэр гэр бүлтэй байсан гээд бод доо... Уур хүрч байна.
Юран: Хатагтай, тайвшир даа. Бид дараа нь үүний тухай ярилцах болохоор одоо та эмнэлэг явах хэрэгтэй.
Кван: Дараагийн удаа магадгүй би үхэх байх. Тэд нарыг сайхан амьдруулж чадаагүй байтал... Би үхмээргүй байна.
Юран: Та тэгж ярьж болохгүй ээ.
ХХХ: Түргэн ирлээ.
Кван: Миний таяг.
YOU ARE READING
4 Pieces of Heart
Mystery / ThrillerТэр нэгэн өдөр гайхалтай зорилгын төлөө цохилдог байсан зүрх бутран 4 хэсэг хуваагдсан юм. ~ Бүгд зүгээр болох болно оо, амлаж байна. Анхаарах нь; 1. Ямар нэгэн фанфик биш болно. 2. Новш болон ойролцоо үгнүүд, цус аллага зэрэгт эмзэг бол бүү уншаара...