4. Missing Girl

40 7 227
                                    

Юран: Хатагтай алга болчихож!

Юран нүүрэндээ айдастайгаар ийн орилсоор гал тогооны өрөөнд орж ирэв. Юнжэ тэр үгийг сонсоод гаран дах аягаа газарт унагах нь тэр. Харин GTS юу хийхээ үл мэдэн сууцгаана.

Юран Хак компаний хамгаалалтын алба, компанид хамаарагдах ихэнх цэргийн хүчинг дуудлаа.

Юран: Бүх албан нэгжүүд анхааралтай сонсоно уу! Яаралтай хатагтайг олох хэрэгтэй тул бүгд эрэлээ эхлүүл!

Байшингийн гадна олон хүн цуглажээ. Энд тэндгүй компьютер, багаж хэрэгсэл, зэвсгүүд байх ба завтай хүн үл харагдана. Бүгд Кваныг олохын тулд бүхнээ хийж байгаа нь энэ байв.

Юран: Хатагтайг байршил тогтоох төхөөрөмжөөр нь ол.

ХХХ: Мэдлээ.

Хэбёол: Кван яагаад алга болсон гэж бодож байна?

Юран: Миний таамгалал зөв бол тэр хулгайлагдсан.

Хэбёол: Яагаад?

Юран: Хак компанид өш санадаг хүмүүс олон байдаг. Хэрвээ хатагтай байхгүй бол компани болон бусад охин компаниуд сүйрнэ.

Хэбёол: Тийм байж.

ХХХ: Хатагтайн байршил тогтоогч ажиллахгүй байна. Хатагтайг олох бэрхшээлтэй боллоо.

Юран: Үгүй байлгүй дээ.

Жисү: Би туслах уу?

Юран: Яаж?

Жисү: Би компьютертэй их удаан харьцсан хүн шүү.

Юран: Тэгвэл найдлаа шүү.

Жисү: Бүхнээ дайчилна аа.

Сүён: Жисү бүр шийдчихжээ.

Хэбёол: Тийм ээ. Түүнийг ийм байхыг ойрд хараагүй юм байна.

Жисү үсээ боогоод компьютерийн ард суусан бол Сүхён буу угсарч байв.

Сүён: Сүхён аа, наадахаараа яах гэж байгаа юм?

Сүхён буугаа шалгангаа: Кваныг буцааж авчрахад хэрэглэх гэж байгаа юм аа.

Хэбёол: Юу гэсэн үг юм?

Сүхён өчигдөр шөнө Кваны явуулсан зурвасыг эргэн саналаа.

"Маргааш би алга болох байх. Байршил тогтоогч маань унтарчихвал 2-р дохиог асаагаарай"

Тэднийг ийн ярилцах хойгуур Юран: 2-р дохиог асаадаг нь яаж байгаа юм? Хэрэглэгдэхээ болиод удаж байгаа шдээ.

4 Pieces of HeartWhere stories live. Discover now