11. Couple

29 6 312
                                    

Юнжэ: Ээ, эгчээ л дээ!

Юран: Би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

-Энэ явдлаас хэдэн өдрийн өмнө-

Дэлгүүрт дуугаа өндөрсгөн хэрэлдэх хоёр эмэгтэйг худалдан авалт хийж буй хүмүүс гайхан харцгаана.

Юнжэ: Чи битгий солиор!

???: Чи өөрөө солиор! Би түрүүлж авсан гээд байна!

Юнжэ: Тэгвэл би түрүүлж харсан.

ХХХ: Ү-үйлчлүүлэгчид ээ, та хоёр бусдад төвөг удаад байна.

Дэлгүүрийн ажилтан тэднийг салгах зорилгоор ийн хэлэхэд тэд түүнийг ч үл анзааран хэрэлдэх ажээ.

???: Тэгж ярьвал би өглөө авна гээд бодчихсон байсан юм. Бүр зүүдэлж сэрсэн гээч!

Юнжэ: Би аль өчигдөр авна гээд төлөвлөгөө хүртэл гаргачихсан байсан юм чинь.

Юнжэ эмэгтэйн нүүр рүү цаас шидэхэд эмэгтэй тэрийг нь хэсэг харж байснаа хогийн сав руу шидчихэв.

Юнжэ: Яадаг балай авгай вэ?

Эмэгтэй түүн рүү нүднийхээ булангаар харчихаад, түүний гарнаас гүзээлзгэнээ булааж аваад яваад өгөх нь тэр.

Юнжэ: Муу балай авгай чинь! Өөр газраас л гүзээлзгэнэ авахаас.

Тэр ийнхүү амандаа үглэсээр дэлгүүрээс дөнгөж гартал хэн нэгэн дугуйтай ирээд мөргөчихөв.

Юнжэ: Ёоё, миний хайран сайхан бөгс минь! Чи эрүүл үү, эргүү дагз минь? Зам энэ тэрээ хараач!

???: Яанаа, ёстой уучлаарай!

Юнжэ: Хүн ууртай байхад юу вэ, муу хачин бөөс чинь!? Би сэтгэл санаа болон бие махбодын төлбөрөө нэхэж байгаад авна даа!

Залуу Юнжэгийн хэлсэн үгэнд сандран: Хоёулаа мөнгө гэхгүй ярилцаад эвтэйхэн шийдчихье, тэхүү? Би саяхан ахлах сургуулиа төгссөн болохоор түй ч мөнгө алга. Надад ганц гоймон авах ч мөнгө байдаггүй ээ.

Юнжэ: Гэр бүл байдаггүй юм уу, хаашаа юм?

Залуу хүзүүгээ бариад, газар руу ширтэн: Эцэг эх маань намайг жаахан байхад машины осолд ороод, би эмээтэйгээ өссөн юм аа. Тэгээд эмээ минь саяхан өөд болчихсон.

4 Pieces of HeartWhere stories live. Discover now