[1]

5.6K 406 15
                                    

Шинэхэн загварын үнэтэй машинаас буух Жонгүг гартаа барьсан утсаа дараа нь урдаа байх барилгыг хараад

"Зөв бололтой" хэмээсээр дотогш орлоо.

"Энд Ким Тэхён гэж хүн байгаа юу?" Үүдний хүлээн авагч түүний асуултанд толгой дохиод

"Сэтгэл зүйч Ким Тэхён биз дээ?" гэхэд Жонгүг толгой дохиж, хүлээн авагч ч компьютерээ харсаар

"15 давхарт, 243 тоот" хэмээн инээмсэглэсээр Жонгүгийг үдэх бол Жонгүг сонсогдох төдий

"Баярлалаа" гэчхээд цааш явав.

○○○

"Хэн билээ?" Тэхён гэнэт л өрөөнд нь дайран орж ирсэн нэгнийг сонжсон харцаар ажсаар хэлвэл Жонгүг алхан явсаар өрөөний сандал дээр тухлан суугаад

"Үйлчлүүлэгч чинь л байна шүү дээ. Бас Жимин ярьсан гэсэн?" гэхэд Тэхён толгой дохиод өөрийн сандлаас босон Жонгүгийн урд суусаар

"Юу ч гэсэн сайн уу?" гээд номхон байдалд дэвтэр, балаа барин асуулаа. Жонгүг түүнийг ямар боловсон нэгэн болохыг гайхсаар

"Сайн" гээд түүний дараагийн асуултыг таамаглан суух бол Тэхён өөрийн шилийг дээшлүүлээд

"Нэрээ хэлээч?" хэмээх аж.

"Жон Жонгүг"

"Харин намайг Ким Тэхён. Танилцахад таатай байна" тэр дэвтэр дээрээ юу ч юм бичээд эргэн Жонгүг рүү харан

"Одоо өөрт тулгараад байгаа асуудлаа хэлэхгүй юу?" гэсээр толгойгоо гэлжийлгэн асуусанд Жонгүг нүдээрээ доош заагаад

"Надад биш ээ, тэрэнд" хэмээж, Тэхён ч гайхсаар

"Мм?" гэвэл Жонгүг нүдээ эргэлдүүлээд

"Чамд ууг нь Жимин хэлэх ёстой байсан юмсан. Ерөнхийдөө хараал идсэн миний энэ огт тавихгүй байгаа. Бараг бүтэн 2 сар" хэмээн уцаарлах шиг болоход нь Тэхён дэвтэр дээрээ тэмдэглэсээр толгой дохиод

"Онгон охинтой унтсан ч уу?" гэсээр өөд харвал Жонгүг 'мм' гээд толгой дохих нь тэр.

"Чамд сайхан мэдрэмж төрдөг үү? Нэг үгээр хэлбэл таашаал авдаг уу?"

Жонгүг түүний асуултанд хэсэг эргэлзээд удалгүй толгой сэгсэрлээ.

"Зүгээр л...нэг тийм..хийх ёстой зүйл мэт.."

Тэхён ч мөн хэлсэнд нь толгой сэгсрэн шилээ аваад

"Чи магадгүй бэлгийн чиг хандлагаа дахиад нэг бодож үзэх хэрэгтэй байх" хэмээж Жонгүг үүнд нь нүдээ томруулсаар

"Тоглоод байна уу?" гэсэн ч Тэхён түүн рүү хувиралгүй харан

"Үгүй ээ." гэх нь тэр.

"Сонс! Жонгүг. Миний бодлоор, чиний наад зүйл чинь өөрт тааламжтай, мөн хэрэгцээтэй зүйлийг хайж байгаа. Гэтэл чи өөрийн чиг хандлагаа ч мэдэхгүй үүнийгээ 'тавь' гээд шахаад байвал наа чинь хэзээ ч чамд жаргал өгөхгүй" Жонгүг хөмсгөө атиралдуулсаар түүн рүү харан

"Тэгээд би одоо яах юм?" гэхэд Тэхён түүнийг хэсэг ажиглаад

"Гей сайт орж, түүнээсээ өөрийгөө тавиулж чадахаар бичлэг үз! Хэрэв чи чадвал чиний сонирхол бусдаас өөр өө гэсэн үг" хэмээн энгийн харцаар л ажин дэвтэртээ ямар нэг зүйл бичээд эргэн дэвтрээ хаан ширээн дээр тавьсаар

"Өнөөдрийн дотор өгсөн даалгаврыг минь биелүүлж, маргааш 12 цагт ирээрэй" гэх нь тэр.

○○○

"Хараал идсэн! Түүний зөв байж!" Жонгүг гартаа байх шингэнийг харсаар хэлээд угаалгын өрөө зүглэх аж.

•Stay With Me• |✔︎|Where stories live. Discover now