"Ким Тэхён мөн үү?" Эмэгтэй хүний хоолой утасны цаанаас дуулдсанд Тэхён нэг гайхсан ч
"Мөн байна" хэмээлээ.
"Өө ашгүй дээ...Сайн байна уу? Та?" Гэнэт л өнөөх эмэгтэй албаны яриагаар ярьж эхлэхэд Тэхён бүр ч гайхан нүдээ томруулаад
"Сайн сайн. Өөрөө харин?" гэвэл эмэгтэй нэг хоолойгоо засаж аваад
"Аан. Би JK группийн нарийн бичгийн албаны туслах ажилтан нь байна аа. Тэгээд саяхан би салбар компаниа шалгаж явахдаа таньтай таарсан юм л даа. Их царайлаг, бас нуруулаг харагдсан учраас зургийг чинь зөвшөөрөлгүй авчихсан юм. Гол яриа нь юу вэ гэвэл таныг манай захирал ихээхэн сайлаад байгаа бөгөөд хэрэв өнөөдөр завтай бол загвар өмсөгчийн шалгуурт маань нэг ороод үзээч. Энэ тийм ч их хугацаа авахгүй ба ганц хоёр хөдөлгөөн хийгээд л болох учраас таныг татгалзахгүй байх аа хэмээн найдаж байна" гэх нь тэр. Түүний соёлтой яриаг ч хэлэх үү, Тэхён эхэндээ утасны цаанаас сонсогдох хоолойг автомат юм байх даа гэж бодсоор байгаад зарим нэг үгсийг нь сайн ч ойлгосонгүй.
"...Би ажилтай хүн л дээ. Бас надад өөр ажил хийх сонирхол байхгүй учраас-"
"Тэр талаар та санаа зоволтгүй дээ. Ерөнхийдөө манай байгууллагын хамгийн завтай хүмүүс нь нүүр царай бүхий загвар өмсөгчид байдаг учраас тэд үргэлж өөр өөр ажил давхар хийдэг юм. Тиймээс та үүнд төвөгшөөлгүй бараг сардаа ганц удаа ирж зураг авалтанд ороход л хангалттай гэж бодож байна"
"Кхм...би ер нь л сайн ойлгож байгаа болохоор хэрэв ажил минь эрт тарсан тохиолдолд л компани дээр чинь очъё. Яаж ч магад учраас тийм ч их найдлага тавиад хэрэггүй байх"
"Ойлголоо. Баярлалаа. Бас таныг ирнэ гэж найдаж байгаа шүү"
Хүндхэн яриаг дуусахад Тэхён санаа алдсаар утсаа ширээн дээрээ тавьлаа.
"Урдах ажлаа яая гэж байхад"
Түүнийг толгой сэгсэрсэн чигтээ хийж байсан олон хуудаст цаас руугаа эргэн ороод удаа ч үгүй байхад дахин утас нь өрөөгөөр нэг хангинаж эхлэх нь тэр.
"Байна? Хэн бэ?"
"Тэхён. Сынчол байна аа"
"Аан. Сынчол ах. Юу хийж ярьж байгаа юм?"
"Чамайг санаад л. Удаан уулзаагүй байна шүү дээ"
"Тэр ч тийм л дээ."
"Надтай уулзаж болох уу? Өнөөдөр ч юм уу?"
"Мм...нөгөө..би өнөөдөр төлөвлөсөн ажилтай л даа. Тэгэхээр бараг л зав гарахгүй байх?"

YOU ARE READING
•Stay With Me• |✔︎|
FanficТэхён-"Чи магадгүй бэлгийн чиг хандлагаа дахиад нэг бодож үзэх хэрэгтэй байх" Жонгүг-"Тоглоод байна уу?" Тэхён-"Үгүй ээ!" Photo edited by: @Lucy_Vk