[9]

3.2K 295 9
                                    

"Бөөрний хорт хавдрын эцсийн үе"

"Хугацаа бага үлдсэн"

"Эмчлэхэд хэтэрхий оройтсон"

"Уучлаарай"

○○○

"Ах аа? Өвдөж байна уу?" Тэхён толгойд нь эргэлдэх эмчийн хэлсэн олон үгсэд нулимс дуслуулсаар хоолойгоо сааралтуулан байж асуувал Жин толгой сэгсэрсээр Тэхёны гарыг барин

"Өвдөхгүй байна аа. Зүгээр байна" хэмээн инээмсэглэсээр эмнэлгийн орон дээр хэвтэнэ.

"Худалч. Дандаа л худал ярих юм. Та өвдөж байгаа шүү дээ. Өвдсөн болоод л ийм царай гаргачихсан хэвтэж байна" Үнэнийг хэлэхэд Жиний царай үнэхээр аймшигтай, Намжүүний үлдээсэн олон шарх, сорви байгаад зогсохгүй нүүр нь хувхай цайж, уруул нь хатан омогшсон тийм л царайтай хэвтэн байна.

"Би үнэхээр зүгээр ээ. Одоо бол 1000 км зам дээр асуудалгүй гүйж чадна" Жиний инээмсэглэсээр хэлсэнд Тэхён улам л нулимс дуслуулахын зэрэгцээ үл ялиг инээж түүний шоглоомыг ойлгохыг хичээнэ.

"Ах аа. Би таньд үнэхээр их хайртай...байсан." Тэхён доош харан сая л нэг сэтгэлээ илчлэхэд нь Жин ч инээгээд

"Мэднэ ээ. Тэхён. Би ч мөн чамд их хайртай байсан. Гэсэн хэдий ч үүрдийн амлалтаа биелүүлж чадалгүй тэр нэгэнд зүрх сэтгэлээ өгчихсөн. Намайг уучлаарай" гэвэл Тэхён түүний хэдийн хатаж, сааралтсан уруулан дээр өөрийн уруулыг тавиад удалгүй салган

"Эцсийн удаагийнх болог" гэсээр хацран дээрээ тогтох ганц нулимсыг Жиний уруул дээр унагааж, Жин ч инээмсэглэсээр толгойгоо үл ялиг дохиод түүний нулимсыг арай хийн хөдөлгөх зүү, холбоологтой гараараа арчин өглөө. . .

Жинийг удаан сахиж суусан Тэхён сая нэг гэнэтийн үзлэгт өрөөг орхин гадаа нь зогсох бол Жин эмчийн олон тариур болон зовлонт их үзлэгт айхын зэрэгцээ өвдөлтөө дийлэхгүйгээр орилж хашгирна.

"ААА! НАМАЙГ ТАВЬ! ТАВИАЧ!! ХАААА! БОЛЬ! ТЭХЁН ААА!!!" Чангаар орилон уйлахаас гадна биеээ ч удирдаж чадахгүйгээр хөдлөх Жинийг харсан Тэхён эмнэлгийн хаалганы цонхоор нулимс дуслуулсаар авиа гаргахгүйг хичээн амаа даран зогсоно.

"Ах аа! Энэ миний буруу. Намайг уучлаарай. Уучлаарай"

○○○

"Жо-нг-үг аа. На-д дээ-р ирэ-эч? Гуй-я?" Тэхён эхэр татсаар арай хийн хэлвэл Жонгүг утасны цаанаас сандарсаар

•Stay With Me• |✔︎|Where stories live. Discover now