[20]

2.4K 249 11
                                    

"Одоо очиж байна" Жонгүг чихэвчээр Инад хэлээд хариу ч сонсолгүй утсаа таслан урдах замаа харан явах ба түгжрэлд орсондоо ч тэр үү, ихээр бухимдана.

Хамаг үрчлээгээ нүүрэндээ тодруулсаар хааяа хааяахан сигналаа дарахын зэрэгцээ гэрлэн дохиог ажина.

Таван минутын түгжрэлийн туршид уцаарласан Жонгүг нэг эргэн тойрноо харан энд тэндхийг ажин суух агаад энэ явцдаа хүсээгүй дүр зураглалаа харсныг нь нуух юун.

Шилэн хаалтны цаана жаргалтай нь аргагүй суух Сынчол болоод Тэхён. Бие биенийхээ аманд хоол хийж өгөхийн хажуугаар минут секунд тутам юу ч юм хэлэлцэнэ.

Тэднийг удаан ажиглаж суусан Жонгүг сая нэг хойноо байх машины сигналын дуугаар ухаан орон урдах замаа харвал машин бус хоосон зам байсанд яах ч аргагүйгээр машинаа хөдөлгөн давхилаа.

Замын туршид л олон бодолдоо дарагдан сэтгэл хөдлөлөө барихыг хичээх түүнд хэр хэцүү байгааг таамаглахын аргагүй. Бүтэн хоёр сар холбогдох гээд ч чадаагүй нэгэн нь сая нүдэнд нь үзэгдэж, ихээр цочрол, мөн баяр баяслыг авчирсан ч үүнтэйгээ ижил гуниг харууслыг ч мэдрүүллээ.

"Тэгэхээр. . . Хэдийн өөр хүнтэй болчихжээ" Жонгүг үл ялиг инээвхийлэх шиг болоод машинаа зогсоон өөрийгөө хараасаар буухад Ина өөдөөс нь инээсэн чигтээ гэрээсээ гаран ирээд машины зүг алхлав.

"Их удсан ч өршөөе дөө"

○○○

Эмчийн өрөөнд орж ирсэн Жонгүгт юм сонсож байгаа ч шинж алга. Дуугүй л Инагийн гэдсэн дээр түрхэж буй тос шиг зүйлийг гөлрөнө. Мэдээж энэ ямар ч утга учиргүй.

"...Хүлээж байгаарай. Энэ?" Эмчийн царай барайж ургийг нухацтай нь аргагүй ажаад удалгүй тэдэнд хүлээж бай хэмээн хэлчихээд гүйхээрээ өрөөнөөс гарчих нь тэр.

Сая л ухаан орсон Жонгүг эмчийн байхгүйг анзааран

"Эмч хаачсан юм?" гэсээр Инагаас асуувал Ина толгой сэгсрээд

"Ухаан санаа чинь хаана яваа юм? Хүлээж бай гэсэн. Бас ямар нэгэн зүйл болсон юм шиг байна" хэмээн сандрангуй хэлэхэд нь Жонгүг юу ч ойлгоогүйдээ дэмий л юу болсныг таана.

Удтал байсны эцэст эмч хэн нэгэн цагаан халаттыг дагуулсаар орж ирэх ба түүнд хөмсгөө зангидсан чигтээ ургийг харууллаа.

"Тийм байна. Чиний таамагласан зөв" цагаан халаттан хэлээд хөмсгөө багахан зангидаад зогсохгүй эмгэнэл илэрхийлэх мэт малгайгаа авахад Ина бага зэргийн таамаглалтайгаа

•Stay With Me• |✔︎|Where stories live. Discover now