[4]

5.2K 351 10
                                    

Жонгүгийг өглөө сэрэхэд хажууд нь хэн ч байгаагүйгээс гадна хичнээн Тэхёны нэрийг дуудавч хаанаас ч гарч ирээгүйд бухимдах, эргэцүүлэх давхцуулсаар буйдангаас босон суулаа.

"Тэхён?" Жонгүг хувцсаа өмсчихөөд давхаргын булан бүрт түүнийг хайн алхах боловч Тэхён огт байхгүй байгаад амандаа дахин хараал тавьсаар үүнийгээ зогсоох агаад байгууллагын хүлээн авагчаас Тэхёны дугаарыг асуувал тэрээр толгой дохисоор түүнд дугаарыг бичин өгөх аж.

"Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна---"

"Сонин юм. Өчигдөр л найдвар төрүүлчихээд" Жонгүг амандаа юу ч юм бувтнан явсаар гэртээ ирээд шууд л орон дээрээ үсрэн хэвтэж, дотроо Тэхёны инээмсэглэх болоод нүдээ анин хөмсгөө зангидаж буй төрхийг хольсоор бодоод эцэст нь өөрөө ч мэдэлгүй инээсэн байх нь тэр.

"Царайлагын дээр тачаангуй"

○○○

"Жин ах аа! Гуйя! Ах аа! Надтай үлд л дээ!"

"Чиний төлөө. Ойлгов уу?"

"Ах аа!!" Тэхён орилсоор хар дарсан зүүднээсээ сэрэх ба түүний нүднээс хэдийнээ нулимс урссан байх аж.

"Ааах" тэр толгойгоо барьсаар орон дээр сууж, чангаар орилоод арай хийн орны хажуудах шүүгээг онгойлгон хайрцагтай эм гарган ирсээр хэд хэдийг аваад ам руугаа хийлээ.

Сүүлийн гурван жил ийм байдалтай байгаа түүний хувьд одоо бол ганц хүсэж буй зүйл нь бүтэн нойртой хонох л байв.

Удтал тайвшран суусан Тэхён сая нэг гайгүй болов гэлтэй орноос босон угаалгын өрөө зүглэлээ.

"Тэнэг амьтан" толинд харан өөрийгөө зүхэх Тэхён орилсоор үүнийг хүчтэйгээр цохин, газар суугаад хэлтэрхийнүүдийг нь гараараа түүж эхлэв.

○○○

"Юугаа хийж яваа юм?" Жимин гайхширсаар хаалганых нь дэргэд зогсох Жонгүгийг харан хэлвэл Жонгүг санаа алдсаар гэрт орон түүнээр хэлүүлэлтгүй буйдан дээр тухлаад авах нь тэр.

"Тэр дөрөв хоног ажил дээрээ ч ирсэнгүй, утсаа ч авсангүй" Жимин түүний хэлсэнд инээд алдсаар цай аягалан өгөөд

"Хэн тэр вэ?" гэвэл Жонгүг цайг аван балгалсаар

"Яагаав, чиний танилцуулдаг Тэхён" хэмээн аягыг буцаан тавьбал Жимин нүдээ томруулаад

"Чи түүнтэй ямар харилцаатай болчихсон болоод ингэтлээ санаашраад байгаа юм?" гээд гайхан харахад Жонгүг мөрөө хавчсаар

•Stay With Me• |✔︎|Where stories live. Discover now