A/N:Namjin учраас, хэрэв үүнийг үргэлжлүүлмээргүй байвал түр хүлээнэ үү. Taekook дараагийн хэсгээс орж эхлэх болно.
"Яаа! Ким Намжүүн. Явъя л даа. Хоолнууд бараг дуусах нь" Намжүүний хажууд зогсох эр түүнийг тохойлдсоор хэлвэл Намжүүн ер сонсоогүй шинжтэй одоо ч өөрөөс нь холгүй цэцэг услан зогсох нэгнийг гөлрөөстэй
"Чи түүнийг таних уу?" хэмээхэд нь өнөөх залуу инээд алдсаар Намжүүний мөрөн дээр цохин
"Манай нөгөө ангийн Ким Сог Жин. Бүх зүйл нь бүрдсэн төгс залуу даа. Харин чи... мэдэхгүй юм даа. Чи цэцгэн дээр гишгэж үүнийг үхүүлдэг байхад тэр усалж байна. Та хоёрыг ердийн бусаар илэрхийлвэл тэр сахиусан тэнгэр, чи магадгүй мангас байх" гэсээр цааш инээгээд явчихвал Намжүүн сүүлийн удаа Жинийг сайтар харж аваад өнөөх залуугийн хойноос гүйлээ.
○○○
"Ким Сог Жин хаана байна! Тэр хаана байна!" Намжүүн эмнэлгийн үүд орсон даруйдаа л сувилагчийг заамдан Жинийг орилсоор асуух бөгөөд сувилагч ч урдах компьютерээ харсаар
"4 давхар, 204-р өрөө. Гэхдээ та одоо орж болохгүй ээ. Тэр--" гээд үгийг нь дуусгах ч үгүй Намжүүн түүнийг заамдсан гараа хүчтэй тавиад дээш шатаар гүйгээд явчих нь тэр.
"--сая онцгой байдал зарлаж, эмч нарыг дуудсан юмсан"
Намжүүн эцэст нь дөрвөн давхарт ирж, өрөөнүүдийг хайсаар яван сая нэг 204 тооттой өрөөг олон хаалгыг нээвэл түүний өмнө нь огтоос харж байгаагүй бүр төсөөлж ч байгаагүй дүр зураглал байсан нь Жиний орон дээр сонин сонин үйлдэл хийж чангаар орилох байлаа.
"МААААА!! ААА! ААЛАААА!! НАДАД ТУСЛААЧЧЧЧ!!!"
"Цохилт нь орж гараад байна. Хурдан хүчдэл нэм!"
"Гар хөлнөөс нь барь!"
"1, 2, 3!"
"1, 2, 3! Дахиад нэм!"
"1, 2, 3!"
"Хэвийн боллоо!" Эмч орилоод Жинд даиин тариур хийх ба энэ нь тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна заримдаа тархинд ихээр нөлөөлж гажуудал үүсгэдэг юм.
Энэ бүхнийг түрүүнээс л ажиглан зогссон Намжүүн хүртэл гүн шоконд орж, юу хийхээ мэдэхгүй дэмий л нулимс мэлтэлзүүлнэ.
"Та хэн билээ?" Нэг сувилагч гүйхээрээ ирэн түүнээс асуувал Намжүүн уйлсан чигтээ нөхөр нь хэмээж, сувилагч ч толгой дохисоор түүнийг Жиний хажууд суулган өглөө.

YOU ARE READING
•Stay With Me• |✔︎|
FanfictionТэхён-"Чи магадгүй бэлгийн чиг хандлагаа дахиад нэг бодож үзэх хэрэгтэй байх" Жонгүг-"Тоглоод байна уу?" Тэхён-"Үгүй ээ!" Photo edited by: @Lucy_Vk