[18]

2.4K 246 14
                                    

Тэхён Жонгүгийн компани дээр очоод хэдийн хоёр долоо хоног өнгөрөөд байгаа ба энэ хооронд Тэхёны хувьд хангалттай их зураг авуулсан учраас одоо бараг л дахиж ирэх шаардлагагүй болоод байгаа юм. Өнөөдөр бол түүний сүүлийн өдөр нь боловчиг Тэхёнд дахиад ганц өдөр байсан бол гэж бодуулахад хүргээд байгаа тэр л нэгэн түүний толгойноос одоо ч гараагүй хэвээр.

Энэ хэдий болохгүй гэдгийг мэдсээр байж, очих бүртээ өрөөнийх нь урдуур эргэлдээд зогсохгүй хааяа нэг таарахдаа худал дургүй мэт жүжиглэдэг ч зөрснийхөө дараа шууд л эргэн нүд салгалгүй ширтдэг түүний хувьд хичнээн ихээр үүнийгээ эсэргүүцэвч ер болж өгөхгүй байгаад өөрийгөө хүртэл ихээр буруутгаад байгаа юм.

Сүүлийн өдөртөө ч тэр үү, чадлаараа л хичээн хэд хэдэн зураг авуулаад эцэст нь энэ хэцүү ч гэх юм уу, амархан ч гэх юм уу ажил нь бүрэн өндөрлөлөө.

"Сайн байлаа"

"Тэхён аа, үнэхээр сайн ажиллалаа"

Ажилчдын орилооныг хангалттай давах чанга алга ташилт өрөөнд цуурайтаж, удалгүй тэр нэгэн томоос том инээмсэглэл нүүрэндээ тодруулаад

"Би өнөөдөр та бүхнийг дайлна" гэх үгс унагах нь тэр.

Захиралынхаа хэлсэнд ажилчид бүгд л аз жаргалтайгаар хүлээн авч, дор бүрнээ хувцсаа солихоор түр өрөөнөөс бужигналдсаар гарлаа.

"Сайн уу?" Жонгүг Тэхёнтой хоёулхнаа үлдсэндээ инээмсэглэлээ нууж ч чадалгүй ийн асуухад Тэхён дургүй мэт жүжиглээд тогтохгүй хүндхэн үгс унагаад зөрөхийг зэхэх аж.

"Чамайг харахаас өмнө сайн байсан юм. Одоо харин муу болчихлоо"

Тэхёны үгэнд нэг царай нь барайсан ч Жонгүг яаравчлан Тэхёны гарнаас зууран авлаа.

"Чи явах хэрэггүй ээ. Би явчихъя. Оронд нь тэдэнтэй үлдээд найрла. Удаан ажиллалаа шүү дээ" инээмсэглэсээр унагаасан үгэнд нь Тэхёны царай огцом хувирч яах ёстойгоо бүр мэдэхээ байчихав. Зүрхнээс нь хүсэмжлэх хамт байх мөч, тархинаас нь шаардах хол байх цаг хугацааны голд нь гацах Тэхён.  

Хичнээн Жонгүгтай хамт байхыг хүсэх ч түүнд хүүхэд, цаашлаад эхнэр болох хүн ч байгаад нь дотроо дэмий л нууцхан биелэшгүй хүсэл тээнэ.

Өөрөөс нь холдон явах Жонгүгийн алхам бүрт өөрөө өөртэйгээ тэмцэж ядсаар эцэст нь

"Ганц удаа хамт хооллоход зүгээр учраас" гээд доош харан зогсож, Жонгүг ч томоор инээмсэглэн, эргэн хараад Тэхёны урд алхан ирлээ.

•Stay With Me• |✔︎|Where stories live. Discover now