"Юу гэж байна? Биш ээ. Хэн юм?" Тэхёныг инээмсэглэнгүй асуухад Жонгүг доторх олон асуудлуудтайгаа тэмцэж ядсаар хүчээр инээмсэглэн
"Тийм ч чухал зүйл биш дээ. Зүгээр л. . Юу ч гэсэн хэрэггүй учраас та одоо амар даа. Би түр ганцаараа байх хэрэгтэй бололтой" гэсээр өөрийн өрөөг зүглэх гэхэд нь Тэхён гайхан харсан чигтээ
"Гэхдээ-" хэмээх гэж байсан ч Жонгүгийн байдлыг ажигласан аятай санаа алдаад
"Ойлголоо. Би саад болохгүй учраас энгийн болсог цагтаа надад хэлээрэй" гэвэл Жонгүг өрөөнд орох бус Тэхён дээр очин уруул дээр нь шоб шоб хийтэл хэд хэд үнсэж аваад
"Ямар ч хэцүү зүйл байсан би чамтайгаа хамт даван туулна аа. Санаа зоволтгүй" хэмээсээр Тэхёноос холдоход Тэхён ч мөн инээн толгой дохисоор
"Би бэлэн" гэлээ.
○○○
"Пак Ина байна уу?" Эмч өрөөнөөс орилсоор гарч ирэн үүдэндээ суух олныг гүйлгэн харахад тэр дундаас Жонгүг болон нөгөө эмэгтэй хоёул босон ирж
"Байна" гэсээр өрөөг зүглэлээ.
"За эхлээд тайвнаар жирэмсэн эсэх, юу үзүүлэх гэсэн зэргээ яриарай" эмч эмэгтэй бичих цаас гарган ирсээр асуувал Ина гэгч нэг зангирах хоолойгоо засан аваад
"4 долоо хоногтой. Бас. . . Абортонд орно" хэмээж, эмч ч тэдэн рүү шилнийхээ дээгүүр харан балаа ширээн дээр буцан буулгасаар
"Тэгвэл ч яриатай даа. Үнэхээр л тийм шийдвэр гаргасан юм бол. . Эхлээд миний та хоёрт харуулах зүйлийг нэг үз. Тэгээд дараа нь шийдээ хэлээрэй" гээд Инаг дагуулан орон дээр зөөлөн хэвтүүлж, гэдсийг нь ил гаргахад л бүх юм тодорхой болов.
"Энэ тэгэхээр-" Жонгүг өөрт харагдах дэлгэцийг заан асуувал эмч толгой дохиод
"Тийм ээ. Та нарт ургийг харуулах болно" хэмээлээ.
"Ураг одоохондоо их жоохон учраас бидэнд харагдах зүйл ч бас бага байна. Энэ...харж байна уу? Жижигхэн хар зүйл. Энэ бол ураг. Нялхаараа учир ердөө ийм л хар зүйл харагдах болно. Мөн ураг маш сайн бойжиж байгаа ч та нар хэдийн ийм шийд гарга--" Инаг орноос босгох Жонгүг эмчийн үгийг ч гүйцээлгүй өрөөнөөс чирэн гарах агаад нүдэнд нь багахан нулимс мэлтэлзэн харагдан буйг дурдах хэрэгтэй.
"Яаж байгаа юм! Чи өөрөө л хүсээ биз дээ! Тэгчихээд одоо гэнэт-"
"Авхуулахгүй. Түүнийг төрүүл. Гуйж байна. Би чиний хүссэнийг өгнө" Жонгүгийн гуйж буй мэт харцанд хэдийнээ дийлдсэн Ина санаа алдсаар доош харан

YOU ARE READING
•Stay With Me• |✔︎|
FanfictionТэхён-"Чи магадгүй бэлгийн чиг хандлагаа дахиад нэг бодож үзэх хэрэгтэй байх" Жонгүг-"Тоглоод байна уу?" Тэхён-"Үгүй ээ!" Photo edited by: @Lucy_Vk