[7]

3.7K 316 22
                                    

Жонгүгийн өөгүй толигор арьсан дээр өөрийн гарыг гүйлгэх Тэхён. Тэр яагаад өөр хүний гэрт, Жонгүгтай хамт хэвтэж байгаагаа мэдэхгүй ч сүүлийн гурван жилд ер мэдрээгүй тийм л нойрыг авсандаа баяртай байлаа.

"Хэдий чи надад өөр хүнд хайртай, хүлээж авахгүй гэсэн ч одоо энэ үйлдэл чинь хангалттай хосуудынх шиг санагдаж байна" Жонгүг нүдээ аниастай хэвээр хэлсэн ч Тэхёныг гараа ухасхийн татан авахад шуудхан л нээж, гарыг нь дахин бариад нүүрэн дээрээ тавьлаа.

"Ичих хэрэггүй ээ. Надад энэ байрлал нь угаас таалагдаж байсан юм" тэр инээсээр хэлээд эргэн нүдээ аньвал Тэхён улайх хацраа нөгөө гараа сэвэн хэвтэнэ. Тэр үнэхээр яагаад өөрийгөө тийм үйлдэл хийснийг одоо ч мэдэхгүй, санаа зовох нь магадгүй өөрт өгсөн дохионоос үүдэн, хийж болох хүн шиг санагдсанаас л тэр байх.

"Энэ хэний гэр юм?" Удаан Жонгүгийг ширтэж хэвтсэн Тэхён гараараа түүний хамрын өндрийг гүйлгэсээр асуувал Жонгүг түүний үйлдэлд инээд алдаад

"Минийх" гэлээ.

"Чи ганцаараа амьдардаг юм уу?"

"Үгүй ээ. Найз охинтойгоо" Тэхён үүнд нь барайн их л эвгүй харцтай цааш харан хэвтэхэд нь Жонгүг дахин чангаар инээд алдсаар

"Худлаа ярьсан юм аа. Тийм ээ. Ганцаараа амьдардаг. Бас найз охин ч байхгүй" гэвэл Тэхён сая санаа амрав бололтой барайх харцаа өөрчлөн багахан инээмсэглэлтэй болох нь тэр.

"Над руу харахгүй юм уу?" Жонгүг түүнийг өөр лүүгээ харуулах гэж оролдсон ч ер болж өгөөгүйд нуруун дээр нь юу ч юм гараараа зурсаар асуутал Тэхён зүгээр л мөрөө хавчин түүний бичсэнийг таамаглан, таах гэж оролдоно.

I ♡ U, Kim Taehyung

"Энэ ууг нь болох зүйл биш ч" Жонгүг бичиж дуусгачихаад Тэхёны мөрөн дээр үнсэн хэлээд холдвол Тэхён аль алиныг нь ойлгоогүйдээ зүгээр л босохыг зэхэв.

"Яахав, согтуу хэвээр нь гадаа орхиж яваагүйд чинь баярлаад би өглөөний чинь хоолыг бэлдэж өгье" Тэхёныг хэлээд цааш явсанд Жонгүг инээсээр

"Киаах, яг л шинэхэн гэрлэсэн хосууд шиг санагдаад эхлэх чинь" гээд өөрөө өөртэйгээ ярих шиг болон галзуу хүн шиг л инээвэл Тэхён түүний инээдийг холоос сонсон өөрөө хүртэл инээмсэглэж орхих аж.

○○○

Цааш харан зогсох Тэхён амандаа дуу аялсаар хааяахан нэг бөгсөө хаялан зогсох бөгөөд түүнийг хана налсаар харан зогсох Жонгүг чанга инээчихгүйг хичээсээр амаа хумин инээмсэглэнэ.

•Stay With Me• |✔︎|Where stories live. Discover now