[14]

2.6K 260 16
                                    

"Тэхёноор ойрд ямархуу байгаа вэ? Нэг очих гэсэн чадахгүй л яваад байдаг." Жиминий ах Сынчол болоод Жимин нар дэлгүүрээр тойрон аялал хийх агаад ягаан өнгийн гоёмсог цүнх сонирхон явах нь хэн нэгэн эмэгтэй хүнд бэлэглэх гэж буй бололтой байв.

"Эгч ээ. Энэ хэд вэ?" Сынчол худалдагчаас асуугаад одоог хүртэл юу ч ярихгүй явах Жиминий зүг харвал тэрээр нэг газар луу таг гөлөрсөн чигтээ зогсож байж тааран, Сынчол ч гайхан өнөөх зүг рүү харахад түүний дүү болоод хэн нь мэдэгдэхгүй эр хамтдаа жимсний тасгаар алхаж байх нь тэр.

"Түүнийг таних юм уу?" Сынчол юу ч ойлгоогүй тул зүгээр л сонжин асуухад Жимин гараа чангаар базалсаар ах руугаа харан

"Жон Жонгүг. Сайн найз минь боловч. . . Ингээд дүүтэй минь явж байна гэж санасангүй. Бас. . Миний сонссоноор хэн нэгнээр тоглуулаад байна гэсэн. Тэр нь Жонгүг байна гэж бүр ч санасангүй" гэхэд Сынчол гээч нэг нүдээ нарийсган Ина болоод Жонгүгийн зүг хараад удалгүй санаа алдсаар

"Ноцтой бололтой. Тийм үү?" хэмээгээд Жимин рүү харцаа шилжүүлвэл Жимин хөмсгөө зангидаад

"Тэр чинь гей. Бас таны үхэн хатан гүйгээд, огт өөрийн болгож чадаагүй тэр Тэхёны чинь хайрт болчихсон" гэсээр гэнэт л утсаа гарган хэн нэгэн рүү залгаж эхлэхэд Сынчол сая л бүгдийг ойлгов бололтой Жонгүг гэгч рүү муухай, нухацтай хослуулсаар харлаа.

"Тэхён. Яг одоо энд ир. Чамд харуулах зүйл байна"

○○○

"Жимин. Битгий хүнээр тоглоод бай. Чи намайг энэ дэлгүүрээр бараг арав эргэлдүүллээ. Одоо зүгээр хаана байгаагаа хэл. Эсвэл би яг одоо буцаад гэр лүүгээ-"

Жимин холоос Тэхёныг ажигласан хэвээр санаа алдаад

"Урд чинь байна" гээд доош харан зогсоход Сынчол Тэхёны нулимсыг харсандаа ч тэр үү, дүүгийнхээ хэн нэгэн эрд түлхүүлсэнийг харсандаа ч тэр үү уурандаа дийлдэн бушуу Жонгүгийн нүүрийг шанаадан авлаа.

"Дүү, бас болоогүй найзаар минь хүртэл тоглоод. Муу новш"

"Ах аа!!" Ина чангаар орилон Сынчолыг Жонгүгийн дээрээс холдуулвал Сынчол уураа барьж ядсаар Инагийн гарнаас хөтлөөд

"Энэ муу новштой юугаа хийж зууралдаад байгаа юм! Алив. Явцгаая. Харин чамтай яриатай шүү!" гэсээр газар хацар нь улайсан Жонгүг рүү хуруугаараа чичээд Инаг чирсэн чигтээ цааш явж, Жонгүг ч санаа алдахын зэрэгцээ Тэхёны явсан зүг рүү гуниглангуй харсаар үлдэх нь тэр.

•Stay With Me• |✔︎|Where stories live. Discover now