Юу ч хийж чадалгүй чирэгдсээр явахад нэг хүний гарч ирэн залууг цохиод унагаачихав. Намайг хойноо оруулангуутаа тэдэнтэй зодолдож эхлэв. Гэхдээ тэд олуулаа байсан болохоор мэдээж саяны залуу барахгүй нь тодорхой.
Тэр залуу зодуулж эхлэхэд ардаас нь түүний найзууд нь бололтой залуус гүйж ирэн тэдэнтэй зодолдон эцэст нь намайг аварсан залуус ялан нөгөө хэд нь ч яваад өгөв.
Ардаас нь ирсэн найзууд нь амьсгаадсаар хэлнэ.
-новш гэж Жонгүг, юугаа бодож зодоон хийж байгаа юм?
Жонгүг? Жонгүг байж.
"Жонгүг?" гэхэд тэд бүгд над руу харан Жонгүг ч надруу хараад инээмсэглэв.
"Танилц, миний шилжиж орсон ангийн охин И Сувон" гэв.
Тэд ч нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулав.
Пак Жимин, Ким Тэхён, Жон Хусог.
"Алив намайг дагаад яв" гээд би тэднийг дагуулан гэртээ орж ирэв.
"Хадагтай, ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?" гэж үйлчлэгч эгч орж ирэнгүүт л асуухад нь гүнзгий амьсгаа аван "хэрэггүй ээ, аав ээжийг иртэл та нар явж болно. Бүгдээрээ" гэхэд тэр гайхсан ч удалгүй бүгд гэрээс гарч бид нар л үлдэв.
"Танайх их том юмаа" гэх Хусогын хэлэхийг сонсон би бага зэрэг инээмсэглэн "яах вэ? Дажгүй л" гээд эмийн хайрцаг хайж эхлэв.
Эцэст нь эмийн хайрцагаа олон тэдний шархыг нэг нэгээр нь цэвэрлэж өгөв.
"Баярлалаа" гэж Жимин хэлэхэд би гараа урдаа барин сэгсэрч "үгүй ээ харин та нарт л баярлалаа, та нар ирээгүй байсан бол би балрах байсан шүү" гэв. "Чи ганцаараа амьдардаг хэрэг үү?" гэж Жонгүг асуухад нь би хоолойгоо засан "одоохондоо бол ганцаараа л амьдарч байна даа" гэхэд тэд ч толгойгоо дохицгооно.
"Согжин хён энэ талаар мэдвэл ч биднийг алах байхдаа" гэж Жиминыг хэлэхэд бүгд л толгой дохин санаа алдацгаана.
"Бүгдээрээ тэд нараар тоглох уу?" гэж Жонгүгыг хэлэхэд бүгд дургуйцэж байсан ч сүүлд нь зөвшөөрөн би Согжин гэх хүн рүү залгаж байна.
Би сандарсан хоолойгоор "байна уу? Энд хүмүүс зодуулчихсан хэвтэж байна, хамгийн сүүлд залгасан дугаар нь таны дугаар байна. Яах вэ?" гэхэд Согжин гэх эрэгтэйн дуу нь чангаран их л сандарсан хоолойгоор "хэдүүлээ байна, хаана байна бид нар очлоо" гэв. Би ч хаягаа өгөн тэднийг ирэхийг хүлээв.
Удалгүй тэд хаалга тогшин би хурдан очин онгойлговол 3 залуу амьсгаадан зогсоно.
Би тэдэнд зай тавьж өгөн оруулав.
/Зохиогчийн талаас/
Тэднийг ороход Хусог буйдан дээр доошоо харан сууж байлаа."Юу болсон бэ?" гэж тэдний нэг нь асуухад Хусог цөхөрсөн хоолойгоор "бид нар явж байгаад зодуулчихсан, ашгүй энэ охин таарч бид хоёр энэ гурвыг өргөж авчирлаа. Би гайгүй зодуулсан, энэ гурав аймар зодуулсан болохоор одоо болтол ухаан орохгүй байна" гэхэд тэд толгойгоо барин амандаа үглэнэ.
"Яаж ийм зүйл болчихвоо" гэсээр үглэхэд Жимин тэсэлгүй инээчихэв. Тэд инээлдэн босч ирээд тоглоом байсныг нь хэлэхэд тэдний нэг нь буйдангын дэрийг барин тэднийг цохиж эхэллээ.
"Биднийг ямар их сандарсныг мэдэх үү? Тэнэг юм уу?" гэхэд Тэхён уйлагнан "хён~ уучлаарай" гэхэд тэд нэг юм болицгоов.