5

73 9 0
                                    

Жонгүг сонин инээсээр Сувонд хандан "манай хэдийг уучлаарай" гэхэд Сувон инээмсэглэн "зүгээр дээ" гэв.

"Тэгэхээр хэнтэй зодолдсон юм? Яагаад? Хаана? Энэ охин хэн юм?" гэж тэднийг дэрээр зодсон залуу асуухад Жонгүг бүгдийг тайлбарлаж өгөн тэднийг танилцуулав.

Ким Согжин, Мин Юнги, Ким Намжүүн.

Тэд бүгдээрээ нэг бол зодолдоол нэг бол инээлдээд л сайхан юм аа.

Нэг ч найзгүй Сувон тэдэн шиг найзуудтай болчихвол сайхан даа.

"За Сувонаа бид нар ингээд явлаа. Ганцаараа хонож чадна биз дээ?" гэж Жонгүгыг асуухад Сувон итгэл муутайхан толгойгоо дохин "чадах гээд л үзнэ дээ" гэв. Жонгүг санаа алдан ах нарыгаа гаргачихаад Сувоныг тэврэв. Түүнд дугаараа өгөөд хэрэг гарвал залгаарай гээд явав.

Сувоны нүүр нь улайн хэсэг зогссоноо хурдан хурдан алхлан орондоо орон унтахаар болов.


Харанхуй гудамжаар хөл нүцгэн гүйх жаахан охин. Хэн ч түүнийг тоохгүй өөрсдийн ажлаа хийн явна.
Охин гүйсээр...
Гүйсээр...
Бүдрэн харанхуй нүхэнд уначихав.

Бурхан минь! гэж бодсоор Сувон хар дарсан зүүднээсээ сэрэв.

Хаа нэгтэйгээс нь хүн хараад байгаа юм шиг мэдрэмж төрөн айгаад эхлэв.

"Жонгүг? Жонгүга~ би айгаад байна" гэж уйлсаар хэлнэ.

Утас тасраад төд удалгүй Жонгүг ирэн Сувоныг тэврээд авав. Сувон түүний энгэрт уйлсаар л.

Арай гэж нэг юм тайвшран "чи ямар хурдаг ирчихэв" гэхэд нь Жонгүг бага зэрэг инээгээд "манайх танайхтай ойрхон" гээд тэд хэсэг чимээгүй болов.

Охины жигд амьсгалахыг мэдэрсэн залуу инээмсэглэн охиныг чангаар тэврээд унтаад өгөв.

I'll save youWhere stories live. Discover now