Дахюн өрөөнөөсөө гаралгүй бүтэн өдөржин өнжиж орой болсон хойно хөгжим сонссонгоо уйтгарлан орон дээрээ хэвтэх зуурт хаалгыг нь тогших чимээ дуулдана. Даруу өрөөндөө хангинах дууг хамгийн чанга дээр нь тавиад хөнжилдөө шургаж, одоо ч ууртай буйгаа илэрхийлэх түүнийг харсан гартаа зайрмаг барьж, нүүрэндээ зовнил тодруулсан Чанёол уртаар санаа алдав.
Тэгсэн ч хаалга дэлгэн ороод удаанаар алхсаар найзынхаа орны хөлд ирж суугаад уруулаа жимийн юу хэлэхээ бодох Чанёолын хацарт хонхорхой тодрох ба гартаа байх зайрмаг өөд ширтсээр
- Уурлаад л байгаа юм уу? гэж асуух ч чанга хөгжимний дуунаас болоод түүний үгс хэнд ч үл хүрнэ.
Юутай ч найзыгаа аргадах учиртай Чанёол босч, хөгжмийг залгуураар нь унтраав. Үгүй бол Дахюн алсын удирдлагаар ахиад л асаачихна шүү дээ. Аниргүй болсон өрөөний голд байх цайвар ягаан орон дээр байдгаараа өцийн хэвтсэн Дахюн хойноосоо бол тун инээдэмтэй харагдана.
Чанёол түүний дэргэд, тодруулбал орных нь толгой хэсэгт очиж суугаад ганцаараа зайрмагаа идэнгээ
- Гэхдээ л тэр Сэүн надад таалагддаггүй гэхэд Дахюны хөнжил дотроос битүүхэн ууртай дуу сонсогдоно.
- Би чамайг таалж байгаа эсэхийг асуусан уу?
- Үгүй тэгээд тэр үнэхээр чамд таалагддаг юм уу? Тийм залуу юу? Чи ч сохорчихжээ. Ухаан муутай, муу нэртэй шүү дээ. Олон охидтой үерхэж ч байсан байх. Бидний насан дээр олон охидтой үерхээд салччихна гэдэг чинь үзэх юмаа үзчихсэн, бүтэхгүй нөхөр л гэсэн үг гэдгийг ойлгохгүй байна уу?
Чанёол ийн хэлээд гартаа байх зайрмагаа хөнжил дотуур нь шургуулахапд Дахюн толгойгоо багахан цухуйлгаж, өнөөх зайрмагнаас нь том хазангаа муухай харсан хэвээр
- Яг чам шиг үү? гэвэл мэдээжийн өөр хариулт хүлээж байсан Чанёол толгой дохингоо
- Ммхам яг на--- гэснээ гэнэт ухаарч, Дахюнруу эргэн хараад - Байз, тийм биш ээ. Би яасан юм?
Харин Дахюн найзынхаа тэнэгийг шоолон инээсээр орноосоо босож, Чанёолтой зэрэгцэн суухдаа уртаар санаа алдсаар
- Хамаагүй ээ. Би тэрэнтэй яана гэсэн юм? Зүгээр л найзууд шүү дээ. Чи бид 2 найзууд байж болдог шиг тэр бид 2 ч бас найзууд. Тэгээд л боллоо гэсээр Чанёолруу хартал нөгөөх нь түүнрүү байдгаараа ширтэж, багахан ойртсоор, уруулныхаа өнцөгт нялж орхисон зайрмагыг нь гараараа арчих зууртаа уртаар санаа алдан найзынхаа нүд өөд ширтэнэ.
- Тэр надаас өөр Дахюн аа. Надаас тэс өөр.
Үргэлж л хэрэлдэж, үргэлж л нэгнээ аргадаж, буцаад эвлэрдэг хоёр найзууд. Бүр жаахнаасаа л хөтлөлцчихөөд хором зуур холдохдоо уйлж бөөн дуулиан болгоод, эргээд хамт нь тоглуулахаар орхиход инээд алддаг байсан жаал хүүхдүүд одоо ч тэр хэвээрээ, гэхдээ зүгээр л том болчихсон.
Чанёолыг гарч явсны дараа Дахюн орон дээрээ тэрийн хэвтэнэ. Гарт нь одоо ч зайрмаг үлдэж, тэр нь гэхдээ хайлаад арьсыг нь даган урсаж, таазан дээр нь дунд сургуульд ордог жилдээ Чанёолын мөрөн дээр арай хийн тогтож байж нааж үлдээсэн гэрэлттэг однууд харагдаж байлаа.
"Найзууд гэж хэлээд байхад юугаараа ялгаатай юм?"
YOU ARE READING
Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)
RomanceТэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч. Хараад суралц